Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цахимаар явуулж дууссан. Харин хоёрдугаар сарын 7-ноос 17-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн төрийн албаны ерөнхий шалгалт олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон Засгийн газрын тогтоолтой уялдуулж түр хугацаагаар хойшилжээ.
Төрийн албаны шалгалтыг хариуцдаг нэгж болох Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын дарга Б.Пүрэвдагва ажлаа хүлээлгэн өгчээ. Төрийн албаны зөвлөлийн цахим хуудас руу орж үзэхэд түүний оронд газрын дарга нарын сонгон шалгаруулалтыг зарлажээ.
Холбоотой мэдээ