Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.02.05/ 12.00 цагаас хуралдаж, цаг үеийн зарим асуудлыг хэлэлцэх юм байна.
Улсын онцгой комиссоос шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол бөхийн өргөө, "Буянт-Ухаа" спорт цогцолбор, Спортын төв ордны үйл ажиллагааг зогсоож, олон нийтийг хамаарсан уралдаан, тэмцээн зохион байгуулахыг хориглоод байгаа билээ.
Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхийн 23 улсад тархсантай холбоотойгоор Монгол Улс Хятад, Эрээн хотод суугаа иргэдээ эх орондоо татаж авч байгаа билээ.
Холбоотой мэдээ