Б.Сэр-Од хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2015.10.26-нд нийтлэгдсэн

Б.Сэр-Од хүрэл медаль хүртлээ

Японы улсын Осака хотноо болсон Олон улсын тэмцээнээс Гавьяат тамирчин Б.Сэр-Од хүрэл медаль хүртлээ. Ням гаригт болсон “Осака марафон” Олон улсын тэмцээнд Кенийн Даниэль Косгей 2.13.46 цагийн амжилтаар тэргүүлсэн бол зохион байгуулагч орны Ито Тайга 2.15.32 цагийн амжилтаар удаалсан байна. Харин манай тамирчин 2.15.32 цагийн амжилтаар хүрэл медалийн эзэн боллоо. Б.Сэр-Од ирэх арваннэгдүгээр сарын эхээр зохиогдох “Фүкүоке-2015” марафонд хурд сорих аж. Өнгөрсөн жил тэрбээр уг тэмцээнээс хүрэл медаль хүртэж, улсын дээд амжилтыг шинэчилж байсан билээ.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж