Замын-үүдийн автозамын боомтоор манай улс өнөөдөр /2020.02.05/ иргэдээ хүлээн авах сүүлийн өдөр бөгөөд цаашид төмөр зам болон агаарын замын боомтоор нэвтрүүлнэ.
Иймд хилээр орж ирж амжаагүй иргэдийг өнөөдөр /2020.02.05/11.00 цагаас Хятадын хил дээрээс гурван автобус гаргаж, иргэдээ татаж авахаар шийдвэрлэжээ.
Тус ажлыг гүйцэтгэхээр Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар ажиллаж байгаа юм.
Сануулахад, шинэ төрлийн коронавирусийн халдварын голомт болсон Ухань хотод сурч байсан Монголын 31 оюутныг өнгөрөгч амралтын өдөр МИАТ-ийн тусгай үүргийн онгоцоор авчирсан билээ. Мөн Эрээн хотоос 300 гаруй монгол иргэнээ эх орондоо авчрахаар холбогдох газрууд ажиллаж байна.
Холбоотой мэдээ