Аяллын хөлөг дээрх 10 зорчигчоос коронавирус илэрчээ

Хуучирсан мэдээ: 2020.02.05-нд нийтлэгдсэн

Аяллын хөлөг дээрх 10 зорчигчоос коронавирус илэрчээ

Аяллын хөлөг дээрх 10 зорчигчоос коронавирус илэрчээ

Японы Ёкохама хотын боомтод 3,700 зорчигчтой “Diamond Princess” аяллын хөлгийг коронавирусийн халдвар тархсан байж болзошгүй хэмээн саатуулаад байсан билээ. Учир нь өнгөрсөн сард тус хөлгөөс Хонгконгод бууж үлдсэн нэг хүнээс халдвар илэрсэн аж.

Тэгвэл тус хөлгийн зорчигчдоос шинжилгээ авахад 10 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Эдгээр хүмүүсийг Японы усан цэргийн тусгай онгоцоор тээвэрлэн, тусгаарлах арга хэмжээг авчээ. Гэхдээ дөнгөж эхний 273 хүнийг шалгахад ийм үр дүн гарсан бөгөөд цаашид халдвар авсан хүний тоо нэмэгдэх магадлал өндөр байгаа юм.

Цаг хэмнэхийн тулд эхлээд шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг шинжилгээнд хамруулж байгаа гэнэ. Энэхүү хөлөг нь Кобэ хотын боомтод очиж зогсох хуваарьтай байсан ч ийнхүү коронавирусийн халдварын улмаас төлөвлөгөөг цуцалжээ.

Эх сурвалж: CNBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж