Сүхбаатар аймаг 1401 хөшөө дурсгалтай | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Сүхбаатар аймаг 1401 хөшөө дурсгалтай

Хуучирсан мэдээ: 2015.10.26-нд нийтлэгдсэн

Сүхбаатар аймаг 1401 хөшөө дурсгалтай

Үл хөдлөх хөшөө дурсгалыг тоолох улсын тооллогоор энэ жил Сүхбаатар аймагт 1401 дурсгал, дурсгалт газар тоологджээ. Энэхүү тооллого нь 5 жилд нэг удаа болдог бөгөөд 2012 оны байдлаар дээрх тоо аймгийн хэмжээнд 609 байсан бол энэ удаад төрөл зүйл нь нэмэгдэн 1400-д хүрчээ. Эртний барилга, суварга, дээр үеэс тахиж ирсэн уул овоо зэргийг уг тооллогод хамруулахаар болсон тул хөшөө дурсгалын тоо ийн өссөн байна. Тооллогоор 1143 дурсгал, 258 дурсгалт газар бүртгэгджээ.

Аймгийн Угсаатны зүйн музей, Боловсрол соёлын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар хамтран ажиллсан уг тооллогын дүн мэдээг Соёлын өвийн төвд хүргүүлээд байна.

Эх сурвалж: BBS телевиз

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

би 2015-10-26 180.149.78.29

гүй, тэгээд энэ хөшөө дурсгалуудаа хамгаалах арга хэмжээ авдаг юм уу, энэ талаар мэдээлэл оруул л даа