Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хурал боллоо.
Энэ удаагийн хурлаар өнгөрсөн шуурхайгаас өгсөн үүрэг биелэлт, Цагдаагийн газар, Замын Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсүүд 14 хоногийн нөхцөл байдлын мэдээллийг танилцуулав.
Мөн “Сүхбаатар” эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэгээс шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажил, үйлчилгээ болон томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өгч, удирдах ажилтнуудад өөрсдийн байгууллага, албан хаагчид, үйлчлүүлэгчдээ хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Амны хаалтыг тогтмол зөв хэрэглэх, гарын ариун цэврийг байнга сахих, олон хүн цугларсан газраар явахгүй байх, биеийн дархлаагаа хэрхэн дэмжих талаар зөвлөлөө.
Шуурхайн төгсгөлд дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг заалт тус бүрээр сайтар хангаж ажиллах, ерөнхий боловсрол, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан хүүхдүүдийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, орон гэртээ асран хамгаалагчгүйгээр орхихгүй байх чиглэлээр сэрэмжлүүлэг өгөх мэдээллийг олон нийтийн сүлжээгээр дамжуулан эцэг эхчүүдэд давтамжтайгаар мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулах, түүхий нүүрсний хэрэглээнд тогтмол хяналт тавих, хяналт шалгалтын эрчмийг сулруулахгүй, хэрэгжилтийг цаг хугацаанд сайтар хангаж ажиллах, хог хаягдлыг бууруулах чиглэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
ЭХ СУРВАЛЖ: СБД
Холбоотой мэдээ