Хуучирсан мэдээ: 2015.10.26-нд нийтлэгдсэн

Bluetooth-тэй малгай

Та өглөө бүр гүйдэг, гүйхдээ хөгжим сонсох дуртай бол энэ малгай танд таалагдах нь гарцаагүй. Учир нь энэхүү малгай нь Bluetooth-тэйн дээр таны хөгжим тоглуулагчийг өөр дээрээ тогтоогчтой, чихэвчийг ч яг чихний харалдаа барих тогтоогчтой аж.

Тиймээс та гүйх үедээ тав тухтайгаах дуу хөгжмөө сонсох боломжтой юм. Энэхүү малгайны тусламжтайгаар гар утастайгаа Bluetooth-ээр холбогдон, хөгжим сонсож буй чихэвчээрээ шууд яриа дуудлагад хариулах боломжтой. 30 метрийн тойрогт Bluetooth-ээ барина. Тиймээс та хангалттай хол зайнд санаа зоволтгүй утсаа орхиод гүйж болно гэсэн үг.

Үнийн хувьд 25,99 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарсан байна.

Т.МӨНХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж