Н.Баярсайхан болон Э.Аззаяа нарыг шүүх хурал эхэллээ | News.MN

Н.Баярсайхан болон Э.Аззаяа нарыг шүүх хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.02.05-нд нийтлэгдсэн

Н.Баярсайхан болон Э.Аззаяа нарыг шүүх хурал эхэллээ

Н.Баярсайхан болон Э.Аззаяа нарыг шүүх хурал эхэллээ

НЭМЭЛТ: Н.Баярсайхан, Э.Аззаяа нарын 19 хүнд холбогдох хурал дөнгөж сая эхэллээ. Хуралдаанд илтэгч шүүгчээр Ч.Хосбаяр оролцож байгаа бол шүүгдэгч нар өөрийн биеэр оролцсонгүй тэдний өмгөөлөгчид оролцож байна.


Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхим Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн дарга асан Н.Баярсайхан, Э.Аззаяа нарын 19 хүнд холбогдох авлига, албан тушаалын гэмт хэргийг өнөөдөр /2020.02.05/ шүүнэ.

Хэргийг сануулбал, МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байх үедээ бусдыг хясан боогдуулж, онц их хэмжээний авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Н.Баярсайхан, Э.Аззаяа нарт холбогдох авлигын хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны тавдугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд авлига авсан нь тогтоогдож байх боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан.

Иймээс прокурорын эсэргүүцлийн дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны есдүгээр сарын 10-ны өдөр уг хэргийг хянан хэлэлцээд 908 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байсан билээ.

Шүүхийн Шийдвэрийг эргэн мэдээлэх болно.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-05 103.229.120.139

Дандаа л энэ хүний зургийг гаргах юм, энэ хүн чинь шийтгүүлсэн, харин Аззаяа чинь хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон шд, шийтгэл хүлээсэн хүний зургийг гаргаад, шийтгэгдээгүй хүний зургийг гаргахгүй худлаа энэ хүн лүү л дайраад байхах болимоор юм

Avatar

Зочин 2020-02-05 103.229.122.196

ЦААД ГОЛ ЭЗЭН НЬ МХЕГ н ДАРГА БАЙСАН УИХ н ГИШҮҮН РАДНААСЭД ГЭЖ НЭГ ШАЛХАЙСАН ГҮЗЭЭ БИЗ ДЭЭ !

Avatar

зочин 2020-02-05 203.91.115.51

Авлигачин Короно вируснууд

Avatar

Зочин 2020-02-05 192.82.75.215

энэ 1 амьтаны зураг байх юм аззаягийн зураг нь байхгүй

Avatar

зочин 2020-02-05 202.55.188.92

Оймсыг нь дуудлага худалдаагаар худалдвал хүмүүс аваад даллаганы уут болгох байх даа

Avatar

Зочин 2020-02-05 66.181.161.78

Моонгол улсад гай болж байгаагаа мэдэдгүй Хар Амий бодсон төрд шургалсан худалч хулгайч нарт Ард түмний х****л хүрэг

Avatar

bayar 2020-02-05 66.181.166.30

1 nasnii onig!!!!!

Avatar

Иргэн 2020-02-05 103.212.119.120

Сүлжээ байгаа эсэхийг нь сайтар шалгаарай.

Avatar

Иргэн 2020-02-05 103.14.36.6

Аззаяа нь том дарга нь ш дээ. Баярсайхан нь хэлтсийн дарга нь. Том даргынхаа тушаалаар хөдөлдөг байлгүй дээ

Avatar

Ха 2020-02-05 202.21.108.18

Эргүүтээд байхын. Аль аль нь том байсан бол ингээд явж байх уу малаа.

Avatar

Зочин 2020-02-05 66.181.178.131

Авилгал албан тушаалын гэмт хэрэг хамгийн хүнд ялтай байх ёстой . Учир нь улс үндэстнийг мөхөөдөг.

Avatar

muu2 2020-02-05 182.160.32.167

за тэгэж занаад яахав тохирсон ялаа аваад хүн болоод гараасай бас ар гэр хүүхэд бгаа биз

Avatar

Зочин 2020-02-05 66.181.160.68

bayarsaihan bandiig manai angi ruu huviaarla bi avgaigaa bolgoj avnaa bandiig shuumar bolgono

Avatar

ө 2020-02-05 192.82.67.79

Чи муу өөрөө л*****н банди байж яаж авгайгаа болгодог юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж