ОХУ-ын холимог тулааны тамирчин Хабиб Нурмагомедов хэлэхдээ “100 сая ам.долларын төлөө байсан ч тэр “тэнэг” Конор МакГрегортой дахин тулалдахгүй. Надад тийм мөнгө хэрэггүй” хэмээн мэдэгджээ. Тэд өнгөрсөн онд таарч тулалдсан ч дуулиан дэгдээж, олныг талцуулсан. Харин Хабибын менежерийн хэлснээр Саудын Арабын спортын тэрбумтан бизнесмен Конортой хийх тулааныг 100 сая ам.долларын бооцоотой зохион байгуулах санал тавьсан аж.
Дагестан гаралтай тулаанч Хабиб Нурмагомедов ирэх дөрөвдүгээр сарын 18-нд АНУ-ын тамирчин Тони Фергусонтой тулалдахаар бэлтгэж буй. Тэрбээр энэ тэмцээнийг маш чухал тулаан болно хэмээн мэдэгдэж, бэлтгэлээ шаргуу базааж байгаа аж.
Ирландын “сагсуу шар” хочит Конор МакГрегор өнгөрсөн нэгдүгээр сард UFC-246 дээр Америк тулаанч Дональд Серронег 40 секундын дотор буулган авч өөрийгөө эргэн ирснийг дэлхий даяар зарласан. Тэрбээр Хабибтай хийсэн тулааны дараа зодог тайлж буйгаа зарлаад байсан ч 15 сарын дараа октагондоо эргэн ирсэн нь энэ.
Эх сурвалж: TMZ
Холбоотой мэдээ