Л.Жеймс, Я.Антэтокунмпо нар шилдгээр нэрлэгдэв

Хуучирсан мэдээ: 2020.02.05-нд нийтлэгдсэн

Л.Жеймс, Я.Антэтокунмпо нар шилдгээр нэрлэгдэв

Л.Жеймс, Я.Антэтокунмпо нар шилдгээр нэрлэгдэв

Хойд Америкийн НБА-н нэгдүгээр сарын шилдэг тоглогчоор Дорнод бүсээс Милуоки Бакс багийн довтлогч Я.Антэтокунмпо, Өрнөд бүсээс Лос-Анжелес Лейкерс багийн довтлогч Л.Жеймс нар нэрлэгдлээ.

Милоуки Бакс багийн Я.Антэтокунмпо гурав дараалан НБА-н сарын шилдгээр нэрлэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн сарын турш 29.2 оноо, 13.4 самбар, 5.7 самбар дундажласан байна. Харин Л.Жеймсийн хувьд өнгөрсөн сарын турш 25.4 оноо, 10.4 дамжуулалт, 8.1 оновчтой дамжуулалт, 1.4 бөмбөг таслалт дундажласан байна. 1 сарын шилдгүүд хоёулаа энэ сард болох Бүх-Оддын тоглолтонд бүсийнхээ ахлагчаар тоглогчид юм.

Мөн сарын шилдэг рүүки (анхны улиралдаа тоглож буй тоглогч) тоглогчоор Дорнод бүсээс Миами Хит багийн К.Нан, Өрнөд бүсээс Мемфис Гриззлиз багийн Ж.Морант нар нэрлэгдсэн байна. Рүүки залуус хоёулаа 3 сар дараалан сарын шилдгээр шалгарч байгаа нь энэ ажээ. Тэгвэл 1 сарын шилдэг дасгалжуулагчаар Дорнод бүсээс Торонто Рэпторс багийн Н.Нюрс, Өрнөд бүсээс Мемфис Гриззлиз багийн дасгалжуулагч Т.Женкинс нар шалгарлаа. Мемфис Гриззлиз багийн дасгалжуулагч Т.Женкинсийн хувьд өдгөө 35 настай бөгөөд НБА-н хамгийн залуу дасгалжуулагч юм.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж