Ньюс хөтөч: БНХАУ-д туслах аяны талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2020.02.05-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: БНХАУ-д туслах аяны талаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: БНХАУ-д туслах аяны талаар мэдээлэл хийнэ

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

10.00

  • Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан ЗДТГ-ын “А” танхимд эхэлнэ. Хуралдаанаар “Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт”-ыг батлах тухай, “Нийслэлийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын 2019 оны нөхцөл байдал, цаашид шийдвэрлэх шаардлагатай ажлын саналын тухай”, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтэд хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний тайлангийн тухай” зэрэг долоон асуудал хэлэлцэнэ. Холбоо барих утас: 70119921

11.00

  • Эрүүл мэндийн яам коронавирусийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
  • Засгийн газар хүнд онцгой байдал үүссэн энэ үед оффшороос орж ирсэн 300 тэрбум төгрөг ямар зориулалттай болон хаана байршиж байгаа талаар ТББ,Иргэний нийгмийн төлөөллүүд тодруулга асууна. Үйл явдал АТГ-т болно.

11.30

  •  “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын ард түмэн гамшигт өртсөн Хятадын ард түмэн, Ухань хотын ард иргэд, хүүхэд залууст туслах “Нэг сарын хугацаанд-нэг хүн 1000 төгрөг” сэдэвт халуун сэтгэлийн хандивын аяныг улс орон даяар өрнүүлэх гэж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

12.00

  • Төрийн ордны баруун хаалган дээр ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярын хариуцлагаа 100% хүлээхгүй байгаад бухимдсан Иргэний нийгмийн байгууллагууд төрийн гурван өндөрлөгт албан бичиг хүргүүлнэ.

14.00

  •  “Оюу толгой” ХХК 2019 оны дөрөвдүгээр улирлын тайлангаа танилцуулна
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж