3800 жилийн настай ясан халбага Монголоос олджээ | News.MN

3800 жилийн настай ясан халбага Монголоос олджээ

3800 жилийн настай ясан халбага Монголоос олджээ

3800 жилийн настай ясан халбага Монголоос олджээ

Улаанбаатар их сургуулийн археологийн тэнхимийн судалгааны баг малтлага хийж байх үедээ хамгийн багадаа 3800 жилийн настай ясан халбага олжээ. Энэхүү халбагыг эртний Египетийн үед амьдарч байсан хүмүүс хийсэн хэмээн таамаглаж байна.

Archaeology News Network мэдээлж буйгаар, энэхүү олдвор нь Монголын эрдэмтдийг гайхшируулсан гэнэ. Учир нь өнөөдрийг хүртэл анхны халбага эртний Египтед 4000 жилийн өмнө бий болсон гэж үздэг байжээ. Үүнээс хойш хэдэн зуун жилийн дараа халбага орчин үеийн Хятадын нутаг дэвсгэрт бий болсон гэж үздэг юм байна.

Халбагыг МЭӨ 1600-1027 онд Шан улсын үед ашиглаж байсан гэсэн эх сурвалж бий. Энэ төрлийн халбагыг Монголын нутаг дэвсгэрээс олдоно гэж бодож байгаагүй хэмээн эрдэмтэд ярьжээ.
Эрдэмтэд энэ ясан халбагыг Эгийн голын сав орчимд малтлага хийх үеэр олсон гэв. Мөн энэхүү малтлагын үеэр 7500 жилийн настай ясан хутга, 4500 жилий настай горшок олджээ.

Эх сурвалж:archaeologynewsnetwork.blogspot.com

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ГайхмаарГайхмаар
10
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Аа мэдэхгүй. 2020-02-05 133.1.101.12

Хэдий үеийнх гэдгийг нь хаанахын ямар лабораторид шинжлүүлсэн тухай юу ч алга. Би бол баттай итгэхгүй байна. Үнэхээр гадны тийм сэтгүүлд тэгж бичсэн байгаа бол тэрийгээ тавих хэрэгтэй шт. Хуурамч мэдээлэл мөн бишийг нь яаж нотлох юм?

Avatar

Зочин 2020-02-05 66.181.182.219

горшок гэж юу вэ?

Avatar

Зочин 2020-02-05 103.9.90.50

суултуур

Avatar

Хамгийн чухал асуулт 2020-02-05 202.126.89.239

Энэ халбагыг тэх газарт хэн яах гэж тавьсан байх вэ.

Avatar

Зочин 2020-02-05 202.131.228.20

Манай дээд элэнц өвөө гээчихсэн юм билээ. Авсаархан сайхан ясан халбага байж билээ гэж харамсан өгүүлсэн нь тэр хавийн хадны бичээст бий.

Avatar

Зочин 2020-02-05 71.126.184.29

Ha ha😜

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж