Ухань: ТАХЛЫН ӨМНӨ БА ОДОО | News.MN

Ухань: ТАХЛЫН ӨМНӨ БА ОДОО

Хуучирсан мэдээ: 2020.02.05-нд нийтлэгдсэн

Ухань: ТАХЛЫН ӨМНӨ БА ОДОО

Ухань: ТАХЛЫН ӨМНӨ БА ОДОО

ӨМНӨ

Хятадын Хубэй мужийн төв Ухань нь Хятадын хурдацтай хөгжиж буй ирээдүйн гол тоглогч хотуудын нэг байв.

Ухань хот нь хэдэн мянган жилийн түүхт гурван хотын туурь дээр боссон.

Тус хотын дундуур Азийн хамгийн том Хөх мөрөн  урсдаг.

 Ухань хот нь 3500 жилийн түүхийнхээ хугацаанд Манжийн Чин гүрний үеийн хотын туурь, хэрэмтэйгээс гадна Их Британийн колоничлолын нөлөөгөөр олон соёлыг өөртөө багтаасан жуулчдын ихээр зорчдог газар.

Тан гүрний үеийн алдартай найрагч Цуй Хаогийн шүлгээс санаа аван босгосон Шар тогорууны сүмээрээ Ухань хот алдартай.

Хятадын төв хэсгийн хамгийн том, хүн ам ихтэй Ухань хотод 11 сая орчим хүн оршин суудаг.

Тус хот нь Хубэй мужийн бусад хотыг холбодог тээврийн гол зангилаа.

 Уханьд 89 их сургуульд жил бүр 1,3 сая гаруй оюутан суралцдаг.

Уханьд амьдралын өртөг Бээжин, Шанхайг бодвол харьцангуй хямд.

ОДОО

Ухань хотноо коронавирусийн халдвар өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сард гарснаас хойш тус хотод 4100 гаруй хүн өвчилж, 224 хүн нас бараад байна.

Хятадын Засгийн газраас халдвар тархалтыг зогсоохын тулд өнгөрсөн нэгдүгээр сард Ухань хотод хөл хорио тогтоож, нийтийн тээврийн ихэнх хөдөлгөөнийг хаасан.

Ингэснээр оршин суугчдын олонх нь эмнэлэгт хүрэхийн тулд зарим тохиолдолд хэдэн цагаар алхаж байна.

Уханийг тусгаарласнаар эм, эмчилгээний хэрэгсэл, вирусийн халдварын оношлуур зэргийг нисдэг тэргээр зөөвөрлөж байна.

Гэсэн ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ор, оношлуур бусад эмчилгээний багаж хүрэлцэхгүй байгааг эмч нар хэлжээ.

Улмаар Хятадын Засгийн газраас 1000 хүний ортой хоёр давхар эмнэлгийг Уханьд 10 хоногийн дотор барьж ашиглалтад оруулсан.

Шинэ эмнэлэгт Хятадын армийн 1400 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна.

Хүмүүс халдвар авсан эсэхээ тогтоолгох эсвэл эмчлүүлэхээр эмнэлэгт урт дараалал үүсгэжээ.

Оршин суугчдыг аль болох гэрээсээ гарахгүй байхыг сануулснаар Ухань эзэнгүй хот болон хувирчээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

dash 2020-02-05 68.226.67.57

Ene bol TAHAL Unen l bichsen bna Heruul hiigeed baigaa humuusd ymarch oilgolt alga Ta nar arai uushignii hatgaa geed bodood baigaa um bish bizdee Hatgalgaa delgersen uchir 11 saya huntei hot gudamand 1 ch hungui bolson umuu Erguu maluud UHER MONGOL Ene bol TAHAL PLAGUE CHUMA

Avatar

Зочин 2020-02-05 202.126.89.115

Тэгээд чи юү гээд баясаад бгаа юм бэ.

Avatar

Микробиологич 2020-02-05 66.181.179.11

За больдоо шинэ вирусын гаралтай ханиад шүү дээ хэдэн жилийн дараа дахиад л шинэ вирус гарна энэ бол байгалын хууль

Avatar

Зочин 2020-02-05 202.72.245.198

арга хэмжээг сайн авсан байна шүү. ингэсэн тулдаа л өдии зэрэгтэй байгаа байх даа.

Avatar

Зочин 2020-02-05 66.181.167.151

Монголд эмнэлэг барих хугацаа хэдэн жилээр үргэлжилнэ

Avatar

Зочин 2020-02-05 202.131.245.6

Хэрүүл хийгээд байгаа хүн хурдан тусдаг гэсэн шүү, ккк

Avatar

Зочин 2020-02-05 203.91.115.56

Сайн байна. Мэдээлэл үнэ цэнтэй. Халдвар хүний амь насанд шууд аюул учруулна.

Avatar

Зочин 2020-02-05 202.179.26.47

Чи өөрөө "мэдээллийн тахал тараагч" байна.

Avatar

Зочин 2020-02-05 202.179.26.47

"Тахлын өмнө хойно гэнээ". Яасан хүний мууд дуртай амьтан бэ.. Битгий хоосон сүржигнээд бай. Чи өөрөө "мэдээллийн тахал" тараагч байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж