Коронавирусийн эсрэг вакциныг хүн дээр туршиж эхэллээ | News.MN

Коронавирусийн эсрэг вакциныг хүн дээр туршиж эхэллээ

Коронавирусийн эсрэг вакциныг хүн дээр туршиж эхэллээ

Коронавирусийн эсрэг вакциныг хүн дээр туршиж эхэллээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) Онц байдал зарласнаас хойш коронавирусийн халдвараар 425 хүн нас барж, 20 мянга гаруй хүн өвчилсөн нь улс орнуудыг дотооддоо тархалтыг тогтоон барихад анхаарахыг сануулж байна. Хэрэв халдварыг дарж чадахгүй бол тархалт дөрөв, тавдугаар сард оргил үедээ хүрч  болохыг судлаачид анхааруулж байна. Одоогоор коронавирусийн халдвар авсан нийт өвчлөгсдийн 2-3 хувь нь нас барсан нь ‘SARS’, “MERS” -тэй харьцуулахад бага аж.

ЭМЧИЛГЭЭ

Хятадын Ухань хотод эхлэн гарч дэлхийн 30 орчим улсад тархаад буй коронавирусийн халдварыг эмчлэх найдвартай арга батлагдаагүй байна. Гэхдээ, Хятад, Хонгконг, Тайландын эмч, судлаачид цөөн тооны хүнийг эмчилсэн нийтлэг аргыг танилцуулжээ. Коронавирусийн эмчилгээ нь ерөнхийдөө томуугийн шинж тэмдгийн эсрэг дархлаа дэмжих аргад суурилсан байна.

Хятадын Ухань хотын Жинейнтан эмнэлгийн албаныхны мэдээлснээр уламжлалт анагаах ухааны эмчилгээг барууны эмтэй хавсарч хийснээр найман хүнийг эмчилжээ. Даваа гаригт эмнэлгээс гарсан өвчтөнүүд 26-68 насны хүмүүс бөгөөд зургаагийнх нь биеийн байдал ноцтой байсан аж. Коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүс хүндэрсэн нөхцөлд уушиг нь үрэвсэж, амьсгалын аппарат залгахад хүрдэг аж. Өвчлөгсдийн дөрөвний нэг нь хүндэрч, дээрх нөхцөл байдалд ордог. Дундаж тохиолдолд өвчтөнүүд цусны даралт ихэсч, гүйлгэдэг аж. Эдгээр нөхцөлд дусал залгаж, өвдөлт намдаах зорилгоор ибупрофен өгдөг гэж Хятадын эмч нар мэдээлжээ. Мөн томуугийн вирусийн эсрэг эмийг ДОХ-ын эсрэг дархлаа дэмжих эмтэй хавсран хэрэглэж эхэлжээ.

Тайландад коронавирусийн халдвараар өвчилсөн зургаа дахь хүн эдгэж, Даваа гаригт эмнэлгээс гарсныг “Bangkok Post” сонинд мэдээлжээ. Тайландад коронавирусийн 16 тохиолдол бүртгэгдсэн юм. Бангкок хотын Ражавити эмнэлэгт коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүсийг томуу болон ДОХ-ын эсрэг хавсарсан эмээр эмчлэхэд зарим хүмүүст гайхалтай үр дүн өгч, зургаан хүн эдгэжээ. Эмч мэргэжилтнүүд өвчтөнүүдийн шинж тэмдэгт тулгуурлан өмнө нь MERS вирусийг эмчлэхэд ашигласан озелтамивир буюу Тамифлу эмийг ДОХ өвчний эсрэг хүний дархлааг дэмждэг лопинавир, ритонавир гэх хоёр эмтэй хавсран хэрэглэжээ. Эдгээр хавсарсан эмийн коктейлиор эмчлэхэд 71 настай эмэгтэйн бие 48 цагийн дотор сайжирсан гэж эх сурвалж мэдээлжээ. Үүнтэй адил аргаар эмчлэхэд Хятадад гурван хүний биеийн байдал дээрдэж эхэлжээ. Лопинавир, ритонавир гэх эмүүдийг Чикагод төвтэй “Abbvie” эмийн компани гарган авсан байна. Тус хоёр эмийг хэрэглэсэн коронавирусийн халдвартай 20 гаруй өвчтөн 14 хоногийн эмчилгээний дараа давтан шинжилгээгээр сөрөг гарсныг Хятадын Жөжян мужийн хэд хэдэн эмнэлгээс мэдээлжээ. Сүүлийн үеийн мэдээллээр эдгэсэн хүний тоо 1000 хүрчээ.

ВАКЦИН

Коронавирусийн эсрэг вакцин гаргаж авахаар хэд хэдэн улс, олон тооны эм үйлдвэрлэл, биотехнологийн компани ажиллаж байна. Эд нар дундаас Австрали, Хонгконг, Хятадад туршилт ахицтай байгааг мэдээлжээ. Хонгконгийн их сургуулийн судлаачид коронавирусийн эсрэг вакциныг гарган авснаа зарласан бөгөөд одоогоор лабораторийн нөхцөлд болон амьтан дээр туршилтын ажил явагдаж байгаа аж. Гэхдээ вакцин үр дүнтэй болох нь батлагдсан ч олон тоогоор үйлдвэрлэж, дэлхий даяар тараахад багадаа жилийн хугацаа зарцуулах гэнэ.

Элэгний “C” вирус болон ДОХ өвчний эсрэг эмийг гаргасан АНУ-д төвтэй “Gilead” биотехнологийн компани Бээжинд төвтэй Хятад-Японы нөхөрлөлийн эмнэлэгтэй хамтран вирусийн эсрэг ремдезивир гэх эмийг Ухань хотноо хүн дээр туршиж эхэлжээ. Энэ нь хувийн компани, Засгийн газрын байгууллагатай хамтран ажилласнаар ажлыг хэрхэн хурдасгаж болохыг харуулсан тод жишээ болж байна.

АНУ-ын Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт коронавирусийн эсрэг вакцин үйлдвэрлэлийг хурдасгах зорилгоор дэмжин ажиллахаа зарласан. АНУ-д халдварын 11 тохиолдол бүртгэгдээд буй.  АНУ-ын “Johnson & Johnson”, “Inovia Pharmaceuticals”, “Moderna Therapeutics”, “GlaxoSmithKline Plc.” зэрэг 10 гаруй компани бие даан вакцин гаргаж авахаар ажиллаж байна. Эдгээрээс “Inovio Pharmaceuticals Inc”. ,”Moderna Inc” компаниуд ойрын нэг сарын дотор амьтан дээр турших вакциныг бэлэн болгоод байгаагаа зарлажээ. Үүнээс “Moderna” компани нь АНУ-ын Харшил, халдварт өвчнийг судлах үндэсний институттэй хамтран коронавирусийн эсрэг вакцин гарган авахаар ажиллаж байна. Тус компани нь ойрын гурван сарын дотор вакцины анхны туршилтыг явуулахаа мэдэгджээ. “Moderna” болон “Inovio” компаниуд ДНХ болон РНХ-д суурилсан технологиор вирусийн гаднах уургийн кодыг ашиглан вакцин гаргаж авахаар судалж байгаа аж. АНУ-ын Засгийн газрын дэмжлэггүйгээр “Johnson and Johnson” компани хоёр долоо хоногийн өмнөөс вакцин гаргаж авахаар ажиллаж эхэлсэн ба жилийн дотор зах зээлд нийлүүлэх зорилго тавьжээ.

Харин Их Британийн Засгийн газраас Даваа гаригт коронавирусийн эсрэг вакцин үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд 20 сая фунт-стерлингийг хандивлажээ. Тус мөнгийг “Тархалтад бэлдэх, инновацийн эвсэл” гэх 2017 онд байгуулагдсан санд хандивлав. Их Британийн Эрүүл мэндийн сайд Матт Ханкокийн хэлснээр “вакцин бол коронавирус гэх мэт үхлийн аюулт өвчний эсрэг бидний илд бамбай, хамгаалах хэрэгсэл” хэмээн мэдэгдлээ. Их Британид коронавирусийн халдвараар гэр бүлийн хоёр өвдөж, Нью-Кастл эмнэлэгт эмчлүүлж байна.

Германы судалгааны сайд Аня Карличек Баасан гаригт мэдэгдэхдээ ойрын хэдэн сарын дотор вакцин гаргаж авах найдлага байгааг хэлсэн. Тус улсад найман хүн коронавирусийн халдвараар өвчилжээ.

Австралийн Квийнслэнд их сургуулийн судалгааны баг 16 долоо хоногийн дотор хүн дээр турших вакциныг гаргаж авахаар ажиллаж байна. Өмнө нь 2002-2003 оны хооронд дэгдсэн “SARS” вирусийн халдварын үеэр анхны вакциныг гарган авч, хүн дээр туршихад 20 сарын хугацаа зарцуулагдсан.

ЭМНЭЛЭГ

Халдварын голомт Хятад улсад вирусийн тархалт их байгаагаас эмнэлгийн хүрэлцээ анхаарал татсан асуудал болжээ. Халдвар анх гарсан Ухань хотод 400 гаруй хүн коронавирусийн өвчнөөр нас бараад байна. Ухань хотод эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаагаас сургуулиудын биеийн тамирын заалыг ашиглаж эхэлжээ. Түүнчлэн Хятадын Засгийн газраас тус хотод 1000 ортой хоёр давхар эмнэлгийг 10 хоногийн дотор барьж дуусгасан нь олон улсын анхаарлыг татсан юм. Хуошеншан гэх тус эмнэлэг анхны өвчтөнөө Даваа гаригт хүлээн авсныг “Associated Press” мэдээлжээ. Тус эмнэлэгт ажиллуулахаар Хятадын армийн 1400 орчим эмч, эмнэлгийн ажилтныг илгээсэн. Хятадын дарга Ши Жиньпин дахин гурван эмнэлгийг ойрын хугацаанд барьж босгохоо мэдэгдсэнээс хоёр дахь нь ирэх долоо хоногт ашиглалтад орох аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

xyn am Xaldbaraar ubdbul Nuuted xaldax ayultai-TEXNOLOGIIN COMPUTER RECORDER xylgaich gaarlaa 2020-02-05 132.194.13.89

buznestee-dotood y/a daa opyylaxgyi baix.zailyylax

Avatar

shuneer virus XALDVAR GAARCH BAIGAA NI xomosexualist zalyy EM,EMNELEGTEI boltloo byaluurch galzyyrch bgaag gerchilne. 2020-02-05 132.194.13.89

indan dima -amerik xeleer ex xel shigee buble bucheed salgyi.
bas OPOS XYNII NER BARIDAG. opogchogch-UBCHIN ZOBLON TARIGCH

Avatar

emch mergejiltnyydiig ulgeej baigaa ni yc cybgiin_Boxiriin Xolbolttoi gazarlyy ulgeej baigaa uym bn. 2020-02-05 132.194.13.89

usert boxiriin xolbolttoi ys yygaad (14 xonog XALUURCH daardag ubchtei bolloo.
umnux eryyl mendee nexex.

Avatar

Zochin 2020-02-05 211.36.147.180

Manaihan yorn medehgui huchtei em beldmel hergelseer bgad edgeegeed bgn bishvv barag koronavirus gj hudalaa aimar gj humuusiig shuuguilj hujaa nariin ediin zasagiig doroituulah arga bj magdaggui l yum

Avatar

Зочин 2020-02-05 202.131.245.6

manaihan medehgui haniad, hatgaatai anduuraad antibiotek, darhlaa demjih em vitaminaar darchihaad bgan bishuu.

Avatar

Зочин 2020-02-05 202.21.108.240

Вакцин их хурдан гарлаа гэхэд наад зах нь 1 сар болохнээ, гэхдээ 1 сарын хугацаанд гарах найдваргүй. Өдөр болгон шинээр халдвар авч байгаа хүний тоо өсөж 4000 боллоо. Гэтэл бүтэн сарын хугацаанд эмчлэгдсэн хүний тоо 800 байдаг. Аюул урдахаасаа ч нэмэгдсэн байхад тайвшруулах, назгайрах мэдээлэл бүү тавина уу. Манайх илрүүлэх, эмчлэх, сэргийлэх ямарч туршлаггүй орон шүү дээ

Avatar

zochin 2020-02-05 182.160.0.101

muu hyadatiin gulug hyatad ustval bidend ashigtai baital

Avatar

зочин 2020-02-05 49.0.212.46

чи бол малнаас дор амьтан

Avatar

Зочин 2020-02-05 150.129.141.112

Хятад ард түмэнд эмгэнэл илэрхийлье та бүхэн аль болох хурдан ардчилсан улс болвол сайн гэж зөвлөе

Avatar

Зочин 2020-02-05 182.160.0.101

muu hyadatiin gulug hyatad ustval manaid ashigtai

Avatar

Зочин 2020-02-05 202.55.188.42

Хамаг юмаа хятдаас авч бж яаг ямар ашигтай юм бэ хэл дээ? Яагаад ийм муухай хэрцгий хүн чанаргүй бдаг юм бэ?

Avatar

1 2020-02-05 202.131.245.6

iim mulguu yumnuud bhaar chin yaj ene uls oron chin hugjih ve dee.

Avatar

Зочин 2020-02-05 64.119.17.134

Тэгвэл яг манайх шиг болно,ёстой гоё!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж