НӨАТ-ын 2019 оны буцаан олголтыг даваа гаригаас олгоно

Хуучирсан мэдээ: 2020.02.04-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын 2019 оны буцаан олголтыг даваа гаригаас олгоно

НӨАТ-ын 2019 оны буцаан олголтыг даваа гаригаас олгоно

НӨАТ-ын 2019 оны буцаан олголтыг ирэх даваа гаригаас олгоно гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ. Нийт 912 мянган иргэн 148 тэрбумын буцаан олголт авахаар болжээ. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад НӨАТ-ын баримтаа бүрдүүлсэн иргэдийн тоо 112 мянгаар өссөн буцаан олголтын хэмжээ 26 тэрбумаар нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, 2018 оны НӨАТ-ын буцаан олголтыг 796  иргэн НӨАТ-ын буцаан олголт авчээ.

Мөн Татварын багц хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан НӨАТ-ын буцаан олголтыг улирал бүрт олгохоор болсон байна.  Тодруулбал, 2020 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллыг иргэд дөрөвдүгээр сараас авч эхлэх нь.  Харин НӨАТ-ын  996 иргэний 2.5 тэрбум төгрөгийн буцаан олголтыг зөрчилтэй  хэмээн үзэж хянаж байгаа юм байна. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ “Татварын багц хууль хэрэгжих хугацаанд зарим зөрчилтэй зүйл илэрсэн. Жишээ татахад, зочид буудлын ажилтан нь үйлчлүүлэгчдийн НӨАТ-ын баримтыг өөрийн нэр дээр 80 сая төгрөг бүртгүүлсэн. Хуулиар иргэдэд НӨАТ-ын баримтыг өгөх, иргэд баримтаа авч бүртгүүлснээр буцаан олголтоо авах ёстой.  И-баримтын систем нь хүний оролцоогүй ямар нэгэн эрсдэл үүссэн тохиолдолд мэдээлэл өгдөг. Тиймээс татвараас зайлсхийсэн болон их хэмжээгээр баримт бүртгүүлсэн зэрэг зөрчлийг арилгах чиглэлээр ажиллаж байна” гэлээ.

Албаны хүмүүсийн мэдээлснээр нэг дор олон баримт бүрдүүлэх нь хууль зөрчсөн эрсдэлтэй ангилалд багтдаг байна. Тодруулбал, татвар төлөгч иргэн жилд 410 баримт бүртгүүлдэг гэх тооцоолол гарчээ. Харин нэг өдөрт 8300 баримт бүрдүүлэх нь хууль зөрчсөн эрсдэлт ангилалд багтдаг байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж