Антиперспирант деодорант ямар ялгаатай вэ?

Хуучирсан мэдээ: 2020.02.05-нд нийтлэгдсэн

Соёл зөвлөж байна

Антиперспирант деодорант ямар ялгаатай вэ?

Зарим хүмүүс Антиперспирант, Деодорант ялгааг төдийлөн мэддэггүй бөгөөд түүнийхээ улмаас өөрт тохироогүй бүтээгдэхүүн авах тохиолдол их байдаг. Ялангуяа спортоор хичээллэдэг хүн бүр мэдэж байх хэрэгтэй.

Деодорант. Энэ нь зөвхөн эвгүй үнэрийг дарах үйлчилгээтэй. Ихэвчлэн спиртэн суурьтай байдаг. Суганд түрхсэний дараа таны арьс хүчиллэг болох бөгөөд бактерийн үржлийг саатуулан үнэрийг дардаг байна. Таны хөлс ямар ч үнэргүй шингэн байдаг бөгөөд бактериудын нөлөөгөөр тааламжгүй үнэр ялгардаг билээ.

Аппокрин булчирхайн ялгаруулдаг хөлс нь уураг ихтэй учраас бактери амархан үржиж эвгүй үнэртэй болохдоо амархан байдаг тул энэ үнэрийг дарахын тулд Деодорант хэрэглэнэ. Деодорант хэрэглэлээ гээд хөлс багасдаггүй, зөвхөн үнэргүй болно гэсэн үг.

Антиперспирант. Энэ нь хөлсний булчирхайн үйл ажиллагааг түр хугацаагаар дардаг хөлс дарагч юм. Хөлрөх нь бие махбод өөрийгөө хөргөх процесс бөгөөд суга хөлсний булчирхайгаар илүүтэй баялаг хэсэг юм. Зарим хүн их хөлрөмтгий байдаг бөгөөд үүнийгээ багасгахыг хүссэн хүмүүс Антиперспирант хэрэглэх хэрэгтэй. Хөлсний ялгаралт багассанаар тэнд үүсэх бактерийн тоо цөөрөн эвгүй үнэр үнэртэхгүй болдог гэсэн үг юм. Иймд та бүхэн бүтээгдэхүүнээ сонгон худалдан авахдаа Антиперспирант уу, Деодорант уу гэдгийг анхааралтай уншин өөрт тохирох бүтээгдэхүүнийг хэрэглэж байхыг зөвлөе.

Соёл Фитнесс клубын эмч, дасгалжуулагч, хүний их эмч Н.Лүдэвдорж


Мэргэжлийн дэлгэрэнгүй зөвлөгөө авахыг хүсвэл https://www.facebook.com/tsahimfitnessemch/  эсвэл https://www.facebook.com/soyolwellnesscenter/  болон өөрийн биеэр ирж нарийн зөвлөгөө авахыг хүсвэл Монголын анхны магадлан итгэмжлэгдсэн Соёл фитнесс клубээр ороод гараарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж