У.Хүрэлсүх бол “доголон нугас” | News.MN

У.Хүрэлсүх бол “доголон нугас”

У.Хүрэлсүх бол “доголон нугас”

У.Хүрэлсүх бол “доголон нугас”

 ДОГОЛОН НУГАСНЫ ЗАМ

Улс төрийн зах зээлд лидерүүдийн оргил дээрээс тойрч биш дайрч дуусгадаг нэгэн уруу жим бий. Бүрэн эрхийн хугацаа нь шувтарч буй, дахин сонгуульд өрсөлдөх хуулийн боломжгүй эсвэл сонгогчдынхоо дэмжлэгийг өдөр өнгөрөх бүр алдаж буйгаа мэдэрсэн, дараагийн сонгуулиар албан тушаалаа алдах нь тодорхой болж залгамжлагч нь тодорсон лидерийг Доголон нугас гэж хочилдог уламжлалтай. Товчхондоо, ирээдүй цаг дээр нэр нь байхгүй байгаа эрх мэдэлтнийг тодорхойлсон нэр томъёо юм.

Судлаачид, хэвлэл мэдээллийнхний хувьд гүйцэтгэх эрх мэдлийг атгаж, улсын төсөв санхүүг захиран зарцуулж, томилгооны албан тушаалтнуудыг шийдэж байдгаар нь Ерөнхий сайдтай холбоотой энэ нэр томъёог түлхүү ашигладаг. Нэмээд бүрэн эрхийн хугацаа нь болоогүй байсан ч төлөөлөгчдийн танхимд сөрөг хүчин нь олонх болж дэмжлэггүй болсон ерөнхийлөгчийг ч америкт хамаатуулж хочлох нь бий. Монголын нөхцөлд зөвхөн Ерөнхий сайдыг биш Ерөнхийлөгч, Их хурлын даргыг ч хамаатуулах ёстой. Хууль тогтоох байгууллагын спикер нь парламентын гишүүдээсээ харьцангуй статус өндөртэй, Ерөнхийлөгч нь хагас Ерөнхий сайдын эрх мэдэлтэй засаглалын онцлогоос шалтгаалж тэр л дээ. Ерөнхийлөгч гэснээс, 2013-2017 оны хооронд би Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн зөвлөхөөр нь ажиллаж байхдаа “доголон нугас”-ны зовлонг хажуугаас нь харж мэдэрч билээ.

Хоёр дахь бүрэн эрхийн хугацаа нь дуусах дөхөж байхдаа Ерөнхийлөгч “Би 2017 оны зургадугаар сард ажлаа өгнө” хэмээн хэвлэлд мэдэгдсэнээр түүний “доголон нугас”-ны амьдрал албан ёсоор эхэлсэн юм. Овоо доо, Үндсэн хуулиа баримтлах нь гэж иргэд, хэвлэлийнхэн бодсон бол улстөрчдийн хандлага ч эрс өөрчлөгдөж, Ерөнхийлөгчийн үүдэн дэх нам, намын дарга нарын оочер шингэрч, бизнесменүүд Ерөнхийлөгчийн туслахын утас байнга асуухаа болино. Ерөнхийлөгчийн санаачилсан санаачилгууд яамд дээр гацаж, түшмэдүүд “за Ерөнхийлөгчөө” гэх боловч цаашаа хараад юу ч хийхгүй унтаа байдалд орно. Хэн ч эсэргүүцэхгүй боловч бас хэн ч дэмжихгүй тийм хаос харилцаа үүсдэг. Энд би экс Ерөнхийлөгчийн өмнөөс гомдоод гоншигноод байгаа юм биш. Ерөнхийлөгчийн доголон нугас болох үеийн хүмүүсийн хандлагыг л сонирхуулж байгаа ухаантай. Энэ хандлагыг өмнөх бүх Ерөнхийлөгч туулсан. Одоогийн Ерөнхийлөгч ч туулах нь гарцаагүй юм.

У.ХҮРЭЛСҮХ ДОГОЛОН НУГАС БОЛСОН

Монгол улсад дөрөвхөн сарын дараа парламентын сонгууль болж улс төрийн орчин бүхэлдээ өөрчлөгдөнө. Сонгуулийн дүн яаж ч гарсан Ерөнхий сайд өөрчлөгдөнө. У.Хүрэлсүх яаж ч хичээгээд МАН дахин 65 суудал парламентад авахгүй. МАН өмнөхөөсөө цөөн тоотой ч хамаагүй олонх боллоо гэж тооцоход түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд “цөлнө”. Тэр намын даргын суудлаа ч давхар өгнө. Товчхондоо У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувиар ирээдүй цагт байхгүй учраас тэр одоо “доголон нугас” болсон. Ингээд У.Хүрэлсүх доголон нугас болсон Ерөнхий сайдын хувиар гурван зовлонг туулах замдаа гарч байна.

ГАДНЫХАН ЯВЖ БУЙ БИШ ИРЖ БУЙ ЗАСАГТАЙ ХАРИЛЦАХ ПРАГМАТИК БОДЛОГОТОЙ БАЙДАГ

Ерөнхий сайд сонгуулийн жил “доголон нугас” болдог нь бараг жам юм. Ялангуяа Монгол шиг засаглалын хувьд тогтворгүй улсын доголон нугастай гадаадын байгууллагууд том тохиролцоо хийхээс аль болохоор зайлсхийж шинээр байгуулагдах засгийн газрыг хүлээх сонирхолтой байдаг. Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк зэрэг нь Монголд шинээр хийх хөтөлбөрүүдийг сонгуулийн дараа хүртэл түр түдгэлзүүлдэг уламжлалтай. Уул уурхайн төлөвлөгдөж байсан хөрөнгө оруулалтууд түр царцана.  Үүнийг гадныхантай өдөр тутам харилцдаг ямар ч монгол хүн, байгууллагууд мэдэрч ажиллаад сурчихсан байдаг. Ноён доголон нугасны хувьд гадныхнаас орж ирэх байсан санхүүжилтийн дутагдлыг Сангийн сайдын хамтаар сонгуулийн жилийн улстөржсөн төсвийн үрэлгэн байдлаар нөхөхөөс өөр зам үлддэггүй. Ингээд Монголоор нэг сургууль, цэцэрлэг, соёлын төвийн шавууд энэ хавар тавигдаж, тууз хайчилж эхэлнэ.

БИЗНЕСМЕНҮҮД  БООЦООГОО ШИНЭ ХҮМҮҮС ДЭЭР ТАВЬЖ ЭХЭЛДЭГ

Ер нь улс төрийн талаар хамгийн бодит мэдээлэлтэй, зөв мэдрэмжтэй улс бол бизнесменүүд байдаг. Жижиг болон дунд бизнесменүүдийн өдөр тутмын ажил хэрэг нь төрөөс төдийлөн хараат биш учраас энд зөвхөн том бизнес акулуудын хувьд л хамаатай дүгнэлт юм. Сайн муугаар хэлэгддэг Монголын гурван үсэгтэй нэртэй олон том компанийн хувьд улс төр дэх дүрэм зохиогч хэн байх нь маш чухал. У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхий сайд болсныхоо дараа ХХБ, МАК гэх зарим нэг гурван үсэгтэй компанитай нэр цохож нэлээд үзэлцэж яваа. Гэвч одоо тэр явах гэж байна. Дараагийн удаа өөрсөдтэй нь “үзэлцдэггүй” дүрэм тогтоогчтой байхыг тэд илүүтэй хүсэх нь лав. Иймээс тэд шинэ хүмүүс дээр бооцоо тавьж эхэлдэг. Үзэлцээгүй том компаниудын хувьд ч ялгаагүй шинэ кандидатын эрэлд сэмхэн гардаг нь нууц биш.

ДАРААГИЙН “ДУРТАЙ” ЗАЛГАМЖЛАГЧИД СЭМХЭН ТОДОРЧ БАЙДАГ

Улс төр бол хатуу тоглоом. Утга уянгын сүлэрсэн, омогшсон мессежүүд нь улс төрчдийн дунд биш зөвхөн улс төрчөөс сонгогч уруу л чиглэсэн байдаг. Улс төрийн тайзны ард хөшигний цаана болж буй далд тэмцэл нь хайр найргүй, хэрцгий. Удирдагч доголон нугас болсон гэдэг нь батлагдсан л бол түүний орыг авах тэмцэл нам дотор нь намын гадна ч зэрэг өрнөж эхэлнэ. Заавал орыг нь авахгүй ч удирдагч өгсөх замдаа гомдоосон, дээрэлхсэн, боломжийг нь булаасан, муриулсан гэгдэх хүмүүсийн асар том цуваа үүсдэг. Мөн энэ хүнтэй цаашид явбал засаглах, эрх мэдэлд хүрэх боломжгүй юм гэсэн эргэлзээ дундыг баригч, дарга дагаж амь зогоогсдод төрж эхэлнэ. Энэ бүхэн нийлээд лидерийн легитим төлөв эвдэгдэж түүнийг хурдан солихоос өөр аргагүй гэсэн уур амьсгал бий болж үүн дээр дараагийн залгамжилна гэх хүмүүс далдуур нэрээ дэвшүүлж эхэлдэг. Одоо МАН-ын залуу удирдагч дунд хэн дараагийн МАН-ын дарга болох вэ гэсэн тэмцэл эхэлж байна. Энэ бүхнийг мэдэрсэн У.Хүрэлсүх хатуу байхаа больж сөргөлдөгч бүлгүүдтэй далдуур эвлэрэхийг оролцох болжээ. Хамгийн сүүлийн мэдээгээр тэр М.Энхболдын гэгдэх одоогийн нөлөө бүхий гишүүдийг дахин дэвшүүлэхээр тохирсон байна. Дэвшүүлнэ гэж амласан залуучуудаа мурьсан гэсэн үг л дээ.

Улс төр судлаач О.ЧУЛУУНБИЛЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

61 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Овгон 2020-02-05 178.162.8.66

Улс Тор гэж улсаараа тоголдог булэг хумуусийн ухаан биш байх ,улс ундэсээ хамгаалдаг хумуусийн ажил байхдаа.Гадныхан дууриаж дугнэлт хийдэг хооруу сэтгэлтэнууд хэзээч улс оронг оод татахгуй харинч хувьдаа ашиг олж баяждаг гэдгийг тумэн олон ойлгосон тул та нарын дугнэлт тумэн олонд таалагдасангуйдээ.Эх орондоо бутээн байгуулалт хийж улс ундэсээ хамгаалж байгаагаа улс тороор шуналт булгийнхэн ард тумнээс илуу сонгогдох гэсэн санаархал горьдлог юм боловуудаа.Хийсвэр гадныхан шутэгч улсыг устгах ба

Avatar

Зочин 2020-02-05 202.179.8.4

Энийг уншаад уралцаад хэрэггүй. Ийм юм болдог нь тодорхой ш дээ. Би бол уншаад хэн нэгнийг муулсан магтсан юм харахгүй бн. Улс төр ингэж л явж ирсэн тухай л уншлаа

Avatar

муис 2020-02-05 202.170.67.221

баахан ботууд боож үхлээ л дээ энэ доогуур хүрэлсүхийн ботууд жоом шиг язагнаж байх чинь вэ. уурандаа бичсэн баагий уруу нь х** уль гээд дайрцан. нэг ч үндэслэлтэй шүүмж байхгүй. мо яа нар юмаа та нар хаха

Avatar

Зочин 2020-02-05 122.201.24.188

Өөрийгөө бас улс төр судлаач гэчихжээ. Элбэгдоржийн бууны нохойнуудын л нэг байсан шт. Яг төгссөн сургууль, диплом энэ тэрийг нь үзвэл ёстой будлиантай нөхөр гарч ирэх вий. Үнэхээр боловсрол муутай, ганц онолын үндэстэй юм хэлдэггүй нөхөр байна лээ. Нүүдэл суудал болон Ийгл ТВ-ээр сүүлийн үед мэр сэр гараад байгаа, ярилцлагыг нь харахад их тааруухан бөгөөд хоосон цээжтэй улс төрч л юм билээ

Avatar

Zochin 2020-02-05 192.82.74.159

Ene zaluu buur neg bolovsrol muutai ni medegdeed baidag yum. Tuuhiin heden nom, uls turchdiin niitlelees tsaashgui medeeleltei hun l iim yum bichne. Negent uls turiin tuuh mayagiin untsug bichih gej bgaa bol elbegsorjoos umnuh 2-3 said oruulaldaa, hureendee bichih yumaa chi neeree

Avatar

Зочин 2020-02-05 66.181.190.126

шаана биз Хүүк хөгшчүүлийг тэтгэвэрт нь суулгаж заримыг нь шоронд нь суулгаад шинэ залуучуудаар цус сэлбэнэ, тэд ч дуулгавартай үгэнд нь орно. Ирэх сонгуульд Хүүкээр ахлуулсан МАН ялна гэхдээ тэд цоо шинэ нам болсон байна, ХҮҮК ч ажилаа үргэлжлүүлж наад 2-3 хан үсэгтэй компаниудыг авилгачидтай нь утгаар нь нугаслаж дууссан байна, ард түмэн үүнийг л хүсч сонгуулийг тэсч ядан өшөө авах өдөрөө заналтайгаар хүлээн сууна 30 жилийн өшөө шүү, би ч бас тэдний нэг гээд чамд хэлчүүл чи яахуу хаха,

Avatar

Батсайхан 2020-02-05 192.82.71.14

Миегийн хөлсний бичээч өндийж эхэлвүү. Болоогүй та нар Миеэ, эрдэнэбат, мэтийн хурлийзууд дахин төр зайдлана гэвэл ёстой май шүү. Чулуун билэгээ худлаа битгий бор шувуу нисгээд байгаарай. !!!!

Avatar

Jamal 2020-02-05 202.9.46.74

TT teneg nohoi

Avatar

яасан Сонгуулиар тоглохоор санаа юу 2020-02-05 192.82.76.13

УЛЬ. ЭНЭ ЧИНИЙ Л ХУВИЙН БОДОЛ, УСАН ТЭНЭГ ВЭ

Avatar

Зочин 2020-02-05 202.131.253.66

Юун доголон нулимас мөрөөдлөө бичээд байгаа юм уу хаашаа юм. Хүрсэлсүх хаашаа ч явахгүй нам нь дахин ялаад ерөнхий сайдаа хийнэ, Рейтинг маш өндөртэй байгаа

Avatar

Зочин 2020-02-05 103.57.95.103

Хамгийн муу ерөнхий сайд Хүрэлсүх

Avatar

Zochin 2020-02-05 202.9.40.148

Hvrelsvh bol jinhen mundag hvrelsvh Uchiral darga nariig niilvvlewel mongol goeoo goe

Avatar

Зочин 2020-02-05 192.82.68.151

"Жингэр ноход хуцаж байна, жингийн цуваа явж л байна". Хүрэлсүх шиг удирдагч одоогоор арга даа.

Avatar

Зочин 2020-02-05 150.129.142.233

Үнэн л бичиж Хүрэлсүх одоо яг Энхбаярын замаар явж бна үхэшгүй мөнх оройн дээд очирдарь бурхан мэтээр долдойнууд нь түүнийг зайгүй магтсаар байгаад сонгууль өнгөрөнгүүт далгаа та сүпер юм чинь их хурлын дарга хий тэгээд ерөнхийлөгч бол гээл дэвшүүлэн зайлуулндаа шоронд ч хийж магад одоо өөрсдийгөө намын дарга болцон мэт авирлаж буй Хүрэлсүхийн хамгийн ойрын нохдуудаас их ч юм гарнаа

Avatar

Зочин 2020-02-05 174.207.12.74

Монгол оронд Путин ерөнхийлөгч шиг хүчтэй улс төрч хэрэгтэй. Хүрэлсүх ерөнхий сайд бол яг тохирох хүн. Авилгал байхгүй болж улс орон хөгжлийн замдаа орно. Монгол орны баялаг хэдхэн хүний эзэмшил биш нийт ард түмний өмч болно. Баялагийн сан байгуулөгдаж, тэр нь хөгжлийн төлөө, хойч ирээдүйн төлөө, зөвхөн ойрын хугацаанд биш 100,200, 300 жил зарцууландана. Улс орон зөвхөн уул уурхай биш бүх салбараа энэ сангаараа дхмжуулж хөгжүүлнэ. Монгол орон өөрийн гэсэн бие даасан хүчиэй эдийг засагтай болно.

Avatar

Зочин 2020-02-05 66.181.179.11

Даанч тэнэгдүү хүн дээ

Avatar

Зочин 2020-02-05 119.40.103.6

Элбэгээгийн туслах сайн л бичдэг юм байна. Гэхтээ захиалагат бичлэг болжээ. Монголын өнөө, ирээдүйг харах чадвар зориг алга. Сонгуульд АН-аас гарах хүн ховордоо. МАН, ХҮН хоёр зонхилж гарна, МАН засаг бүрдүүлэх хэмжээнд гарах байх. Хүрэлсүх ерөнхийлэгчийн сонгуульд бэлдэж Оюун -Эдэнэ засгаа авч явах нөхцөл бүрдэнэ. Тэрээр Хүрэлсүхийн эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлнэ, монголын эдийн засаг сайжирч МАНАН ул мөргүй арчигдах зам нь шуудрах нигууртай.

Avatar

зочин 2020-02-05 202.55.191.130

Засгийн газар, Ерөнхий сайдууд олон л байлаа. Ямартай шийдвэртэй алхамуудын энэ ЗГ хийж чадаж байна. Үүнд нам энэ тэр нэг чухал биш, Монголоо гэсэн цохилох зүрх л чухал. Өндөг шиг өөгүй зүйл энэ хорвоо дээр үгүй. Аливааг эерэгээр харьяа. Сонгуулийн шинж чанартай шидэж буй чулуу гэж л үүнийг ойлголоо. Ард түмэн талцаад ирвэл улс орон мөхөхийн зондон.

Avatar

Зочин 2020-02-05 202.126.89.247

Хүүк женко хоосон толгой амьдралаас тасархай гарууд.нэг нь намаас өөр юм мэдэхгүй,сэлэм эргүүлж л чадна.нөгөө нь дунд мэргэжилтэй зураач бөх хүн.Малнууд нийлээд тэтгэвэр нийт ахмаддаа дундажлаад чөлөөлөөд,нөхөж өгөх шийдвэр гаргаж чадахгүй.Оюука гөлөгийг Оюутолгойн гэрээг зас гэсэн.Энэ тэнэгүүд засж чадахгүй.Риогийн тал тэнэгүүдэд салаавч өгөхөө бэлдсэн бгаа.Эд уул уурхай,олон улсын дүрэм гэрээ мэдэхгүй,ойлгохгүй,попрох адгийн новшнууд учраас.

Avatar

Зочин 2020-02-05 64.119.25.225

Энэ ЗГ-ын олон тэнэг шийдвэр эдийн засгийг сүйрүүлж мэдэхээр байна. Ямар ч тооцоогүй популист шийдвэрүүд төгрөгийн ханшыг навс унагаж , цаас болгож байна ш дээ.

Avatar

Зочин 2020-02-05 64.119.25.225

Худлаа шударга дүр эсгэсэн гар даа. Тйим л шударга юм бол ард олны боломжийг хулгайлсан ЖДҮ-чин гишүүдтэйгээ хатуу хариуцлага тооцох байсан юм. Ийм шал худлаа амьтан. Итгэх хэрэггүй.

Avatar

Иргэн 2020-02-05 122.201.26.206

Монголын улс төочдөд М.Энхболд шиг хат суусан тулх жудагтай хүн байхгүйшдээ?!

Avatar

HAhaha 2020-02-05 43.242.242.165

hahaha, 60 terbumiin Enkhbold uu? Toiron hureelegchidteigee niileed Mongoliin turiig buzarlaj baigaa, muu hatig

Avatar

hehe 2020-02-05 202.131.245.34

Hen chamaig uls tur sudlaach gedeg tsol ugchihov. Uuruu uurtuu l biz. Hen ter huniig doglon nugas bolson gev chi tegej bodoj helj baina. Yaasan ch azaarnii yadruu sudlaachiv dee chaavaas

Avatar

Zochin 2020-02-05 103.229.120.188

Хурэлсух еронхий сайдыг дэмжинэ оор хэнийг дэмжих естой юм бэ

Avatar

Иргэн 2020-02-05 103.212.117.17

Хзрэлсүх бол албан тушаалын төлөө л шударга ёс гэж хошгоруулсан болохоос өөрөө МАНАН'ын жинхэнэ бүтээгдэхүүн юм.Баталгаа нь /Хүрэлсүх, Баттулга/ гэсэн шинэ МАНАН юм

Avatar

Amar 2020-02-05 182.160.38.134

ХҮРЭЛСҮХ ДАХИАД СУПЕР ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ МОНГОЛ ОРОН МАНДАН БАДРАНА.

Avatar

Зочин 2020-02-05 192.82.72.235

бүү мөрөөд

Avatar

Зочин 2020-02-05 150.129.141.80

Үнэн биш үү.

Avatar

Зочин 2020-02-05 202.70.33.242

Улс төр судлаач хүн бичсэн гэхэд өмнөөс нь б**с улаймаар. Хүрэлсүх гэж хүнийг дахин үргэлжлүүлж Ерөнхий сайдаар нь ажиллуулах нь хамгийн зөв. Энэ хүн байж гэмээнэ улс эх оронд бүтээн байгуулалт хийгдэж, сахилга хариуцлагатай байж, төрийн өмчит компаниуд нь ашигтай ажиллаж ард бидний амьдрал сайжирч нуруу тэнийнэ.

Avatar

Зочин 2020-02-05 122.201.24.188

Наадах чинь улс төр судлаач биш байхаа. Улс төрийн хэдэн нийтлэл бичингүүтээ өөртөө улс төр судлаач гэж цол өгөөд явчихсан нөхөр байнаа

Avatar

ХУУЛЬЧ 2020-02-05 192.82.64.190

ЗАСАГЛАЛ ЯАЖ ЯВАГДАДАГ ЗҮЙ ТОГТОЛ / ДИАЛЕКТИК /-ЫГ МӨЧЛӨГ ХҮЧИН ЗҮЙЛТЭЙ НЬ ХАМААРУУЛЖ ТАЙЛБАРЛАЖ ГЭЖ ОЙЛГОВ ,,,,ХАРИН МОНГОЛЫН СОНГОГЧИД ХАРАНХУЙ УЧИР СОНГУУЛЬ ЯВАГДАХ ТЭР ӨДРИЙН ТЭНГЭР МЭДНЭ ДЭЭ,,,,,???,,,,,ТЭГЭЭД Ч ЯМАР НИЙГЭМД АМЬДАРЧ БАЙГАА НЬ ТОДОРХОЙ ШҮҮ ДЭЭ ,,,,,

Avatar

Зочин 2020-02-05 66.181.169.108

Хүрэлсүх сайд шиг МАНАН-г задлах алхам хийсэн, УБ-ын утааг бууруулсан Ерөнхий сайд хаана байна. Түүхэндээ байгаагүй шүү дээ. Та нар Налайх ороо үз дээ нүүрсээ яалтчгүй санагалзана даа.

Avatar

Зочин 2020-02-05 66.181.176.201

Xyrelsyx ynendee sain ES bish selem ergyylexees tsaashgyi

Avatar

Зочин 2020-02-05 103.229.120.73

ДҮҮ МӨЧИД БОДОЛ ТЭЭЖ ЯВНА, ХҮРЭЛСҮХ ДАХИАД СУПЕР ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ МОНГОЛ ОРОН МАНДАН БАДРАНА.

Avatar

Зочин 2020-02-05 202.179.25.67

Энэ бичсэн чинь ямар амьтан байлаа. Эбигиын туслах гэвүү

Avatar

Зочин 2020-02-05 66.181.169.108

КККК Хүрэлсүх шиг МАНАН-г задалсан Ерөнхий сайд хаана байна, Улаанбаатарын утааг багасгасан ЕС хаана байна. Та нар зүгээр л Налайх ороод үз нүүрсний утаа ямар байгааг хар үнэрийг нь мэдэр

Avatar

зочин 2020-02-05 202.131.242.227

Улс төр судлаач та хэр судалгаа хийсэн болоод ийм нийтлэл бичиж байна вэ. Ингэж улс төр судлаач бусдын нэрийг унагах хэрэг байна уу. Өөрийнхөө хийж чадах ажлаа эртхэн сонгох хэрэгтэй юм байна даа.

Avatar

Zorig 2020-02-05 43.242.243.75

Bas ooriigoo uls tor sudlaach gechihjee, holsoor bichigch gevel taarna…

Avatar

N 2020-02-05 202.126.88.70

Ёстой хуцдаг лалрууд шүү. Ийм ерөнхий сайд та нарт олдохгүй.

Avatar

Зочин 2020-02-05 122.201.28.8

Mii Zii met uls turd hereggvi shvv. odoo bolno. ta nariig bvgd mednee

Avatar

Чингис хаан 2020-02-05 192.82.73.114

ДАЙН БАЙЛДААН ХИЙХ ГЭЖ БАЙГАА БИШ ЦЭРГИЙН ХУРАНДААГААР ЕРӨНХИЙ САЙД ХИЙЛГЭХЭЭР ЭНЭ УЛС ОРОН ЧИНЬ ЯАЖ ӨНДИЙХ ВЭ.НӨГӨӨХ НЬ ПОПРОХООС ЯАХАВ.ХАЖУУД НЬ ОЮУЭРДЭНЭ ГЭЭД БҮҮР СУПЕР ПОП БАЙНА.ЯДАХДАА ЭНЭ 2-ЫНХОО ХАЖУУД ЗАНДАНШАТАР НЬ ҮЗСЭН НОМ ВОЛОВСРОЛЫН ХУВЬД ТӨГССӨН СУРГУУЛЬ МЭРГЭЖЛИЙН ХУВЬД ӨДӨР ШӨНӨ ШИГ БӨЛГӨӨ

Avatar

Зочин 2020-02-05 103.212.117.17

Хүрэлсүх түгжилдэж Женког дэмжсэн,авилгачид, ЖДҮчид, хүчиндэгч нарыг хамгаалсаныхаа төлөө хариуцлагаа хүлээж гамын болон Ерөнхий сайдын суудлаа 6 дугаар 24-нд тавьж өгөхөөс өөр сонголт үлдээгүй болжээ хөөрхий.Тарьсан үйлийн үрээ эдэлдэг нь хорвоогийн хууль бөлгөө

Avatar

Зочин 2020-02-05 202.131.240.170

Ene chuluunbileg chn ebigiin gulug

Avatar

Зочин 2020-02-05 62.210.37.82

Хийж байгаа нэгэндээ атаархдаг юм уу яадаг юм худлаа баахан их мэдэгч байх юм

Avatar

ЧД иргэн 2020-02-05 202.179.26.47

"Жингэр ноход хуцаж байна, жингийн цуваа явж л байна". Зоригтоо явнаа. Юм хийж байгаа хүнд саад юу эс мундах билээ. Юу ч хийдэггүй хүн ямарч шүүмжлэлд өртөдгүй.

Avatar

Попкин 2020-02-05 182.160.32.167

Хүк яах вээ тэр оуюэрдмаа билүү тэр яаж ч магадгү поп яруу найрагч бнлээ шүү эрүү үүсгнэээ ч гэх шиг хэн бэ тэр Гитлер Сталин юмуу

Avatar

зочин 2020-02-05 150.129.141.101

Их том дуугардаг хүн трэх сонгуульд 65 суудал авч чадахгүй бол 40 суудал ч ялгаагүй шууд огцрох ёстой.Байнга хүний ул шагайж араандаа зууж явдаг хөгийн н**ш шүү дээ

Avatar

Зочин 2020-02-05 66.181.161.78

Ajil hj 1ne eldew busaar muulj doosh n hi suudag ta nar shde muu sn suganud

Avatar

Зочин 2020-02-05 66.181.180.13

Хvрэлсvх бол улс орныг ялангуяа эдийн засгийг удирдаж чадахгvй юм байнаа. Энд тэнд очиж бvлт бvлт vсрэхээс цаашгvй нeхeр

Avatar

Зочин 2020-02-05 64.119.19.198

Мак өөрөө хии хоосон шахуу юм даа

Avatar

Иргэн 2020-02-05 103.212.117.17

Хүрэлсүх намаасаа урваж далдуур түгжилдэж Женког дэмжиж сонгуульд ялуулсан том нүгэл үйлдсэнийхээ төлөө доголон нугас болох болзлоо аль хэдийн ханагасан шүү дээ. Одоо түүнд тэсэж үлдэх ямар ч замгүй болсон. Түүнийг дэмжигсэд бүгд нүүрээ буруулаад эхэлчихсэн….6 дугаар сарын 24-нд эцсийн хариугаа сонсоод баяртай болно.Нүгэл нүдээрээ гардаг хатуу хорвоо юм даа

Avatar

Зочин 2020-02-05 103.80.211.184

unen ene l dee

Avatar

Зочин 2020-02-05 202.21.108.240

Хүүкийн бинзен дууссан. Одоо шааригдуулж л бна, удахгүй зогсоно.

Avatar

Зочин 2020-02-05 202.9.46.59

tiim l bgaasai gej naidahaas daa.ene huuk gedeg surjin buguud darjain dogolon nugasnaas ali boloh erthen salmaar bna.

Avatar

Зочин 2020-02-05 66.181.178.101

ГЭГЭЭНТЭН ЮМУУ ХААШШАА ЮМ БЭ ХҮРЭЛСҮХЭД УЛС ТӨРИЙН ИРЭЭДҮЙ БАЙГАА ӨӨРИЙНХӨӨ БОДЛЫГ БҮҮ ТУЛГА

Avatar

Иргэн 2020-02-05 66.181.191.43

Мундаг бичдэг залуу шүү

Avatar

Hahahaha 2020-02-05 43.242.242.165

Өөрөө өөртөө сэтгэгдэл бичээд мундаг энэ тэр гэчихжээ, Номтойбаярын хөлсний бичээч юм байж kkk

Avatar

Зочин 2020-02-05 122.201.24.188

Ёстой ийм тэмдэглэлийг мундаг гэх хүн байхгүй л дээ, мань хүн өөрөө эсвэл мань хүнийг мундаг гэж бодож явдаг боловсролгүй нэг баагий л ийм юм бичнэ дээ

Avatar

Зочин 2020-02-05 203.91.118.182

өөрийнх нь бодол

Avatar

zochin 2020-02-05 122.201.31.71

hvn doromjlohoo bolivol yasan yum be hogiin ugaadas doloogchoo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж