Коронавирусын улмаас дөрвөн хүний нэг нь аяллаа цуцалжээ | News.MN

Коронавирусын улмаас дөрвөн хүний нэг нь аяллаа цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.05-нд нийтлэгдсэн

Коронавирусын улмаас дөрвөн хүний нэг нь аяллаа цуцалжээ

Коронавирусын улмаас дөрвөн хүний нэг нь аяллаа цуцалжээ

Оросын аялал жуулчлалын Туту.ру агентлагийн хийсэн асуулгаар дөрвөн хүн тутмын нэг нь төлөвлөсөн гадаад аяллаасаа татгалзасан байна.

Судалгааг нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 3-ны хооронд 1500 хүнийг хамруулан хийжээ.

Судалгаанд оролцогчдын 64 хувь нь коронавирусийн халдвар тийм ч сүртэй биш гэж үзэж байгаа учраас аяллаасаа татгалзахгүй гэсэн бол 22 хувь нь шийдвэр гаргаж чадаагүй байна гэсэн бол 25 хувь нь аяллаа цуцална гэжээ. Аяллаа цуцалсан хүмүүсийн зургаан хувь нь Хятадын аяллаа, найман хувь нь Тайланд болон Азийн бусад орон руу төлөвлөсөн аяллаа цуцалжээ.

Туту.ру-гийн мэдээлснээр өнгөрсөн 2019 оны нэгдүгээр сартай харьцуулахад Хятад руу явах тийзийн захиалга 40 хувиар буурч, захиалсан тийзээ цуцлах нь 9-32 хувь болон нэмэгджээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж