Амны хаалтны экспортоо ОХУ хязгаарлаж магадгүй

Хуучирсан мэдээ: 2020.02.05-нд нийтлэгдсэн

Амны хаалтны экспортоо ОХУ хязгаарлаж магадгүй

Амны хаалтны экспортоо ОХУ хязгаарлаж магадгүй

Эмнэлгийн зарим бүтээгдэхүүн, тэр дундаа амны хаалтны экспортоо ОХУ хязгаарлаж магадгүй хэмээн "Коммерсант" сонин мэдээллээ. Эм, эмнэлгийн бүтээгдэхүүний зах зээлийн хоёр эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн сонин ийнхүү мэдээлжээ.

Эх сурвалжуудын хэлснээр коронавирусын халдвартай холбоотойгоор зарим бараанд хомсдол үүсч магадгүй учраас ийм хязгаарлалт хийх саналыг Худалдааны яам бэлтгээд байгаа ажээ. Вирусын халдвараас үүдэн өнөөдрийн байдлаар амны хаалтны үнэ зах зээлд бараг найм дахин нэмэгдэж, аптекуудаар эрэлт ихтэй байгаа юм. Мөн Оросын эмийн компаниудын гадаадын харилцагчдаас амны хаалтаас гадна, эмнэлгийн ажилтнуудын хамгаалалтын хувцас, биеийн дархлааг дэмжих бүтээгдэхүүний захиалга нэмэгдсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж