Оросын супер хямдралын өдрөөр машины чиргүүл хамгийн их зарагджээ | News.MN

Оросын супер хямдралын өдрөөр машины чиргүүл хамгийн их зарагджээ

Хуучирсан мэдээ: 2020.02.05-нд нийтлэгдсэн

Оросын супер хямдралын өдрөөр машины чиргүүл хамгийн их зарагджээ

Оросын супер хямдралын өдрөөр машины чиргүүл хамгийн их зарагджээ

Оросуудын супер хямдралын өдөр нэгдүгээр сарын 27-нд тохиолоо. АНУ-ын уламжлалт Black Friday-тэй төстэй “Киберпонедельник”-ийг Орост 2013 оноос зохиож байгаа юм.

Цахим үйлчилгээний “Яндекс.Маркет” порталын статистикаар 2020 оны супер хямдралын өдрөөр хамгийн их зарагдсан бараа автомашины чиргүүл байжээ. Автомашины чиргүүлийн борлуулалт энэ өдөр 80 хувиар нэмэгдсэн байна. Үүний дараа нохой, муурын хоол, тэдний аксессуарууд их зарагджээ. Тухайлбал, жирийн өдөртэй харьцуулахад муурын хүзүүвч 75 хувь, муурын үүр 42 хувь, нохой, муур зөөвөрлөх хэрэгсэл 31 хувь тус тус илүү борлогдсон байна.

Мөн амралт зугаалганд хэрэглэх зүйлс/хийн зуух, шорлогны сет зэрэг/, барилгын материал сайн борлогджээ. Энэ өдөр гоёл чимэглэлийн зүйлс хамгийн их буюу 70 хувийн хямдралтай байжээ.

Америкчуудын супер хямдралаа арваннэгдүгээр сард хийдэг уламжлалтай бол оросууд нэгдүгээр сарын сүүлийн Даваа гаригт хийдэг.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж