Шинэ эможи ямар утга илэрхийлдэг вэ? | News.MN

Шинэ эможи ямар утга илэрхийлдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2020.02.04-нд нийтлэгдсэн

Шинэ эможи ямар утга илэрхийлдэг вэ?

Шинэ эможи ямар утга илэрхийлдэг вэ?

“The Unicode Consortium” өнгөрсөн долоо хоногт 117 төрлийн шинэ эможи дүрслэлийг хэрэглээнд нэвтрүүлж буйгаа зарласан. Үүний нэг нь хуруугаараа чимхэж буй мэт гарын дохио байв. Энэхүү дохио нь улс орон бүрт харилцан адилгүй утга санааг илэрхийлдэг бөгөөд цахим сүлжээнд уг шинэ эможийн утгын талаар мэтгэлцээн өрнөж байна.

Италиас үүдэлтэй энэхүү гарын дохиог италичууд өөрсдөө “Юу хүсээв?” гэсэн утгаар хэрэглэдэг бол Израильд “Түр хүлээгээч”, “Дахин бодож үзээч” гэх утгаас гадна заримдаа бүр “WTF” гэсэн хараалын чанартай үгийг ч илэрхийлдэг аж. Харин Арабын соёлд энэ нь “Тайвшир, хүлээ” гэх утгыг ихэнхдээ илэрхийлдэг байна. Мөн түүнчлэн бусдыг айлган сүрдүүлэх зорилгоор “Чамд юу тохиолдохыг харъя” гэсэн утгаар ч хэрэглэгддэг гэнэ.

Гэтэл Энэтхэгт энэ дохиог хэн нэгнийг өлсөж буй эсэхийг асуухдаа хэрэглэдэг байна. Мөн зарим хүмүүс үүнийг К-поп соёлтой холбон тайлбарлаж байгаа аж. Учир нь Өмнөд Солонгосын дуучин Квон Юри солонгос үндэсний баншийг үүгээр илэрхийлснээр трэнд болгож байсан ба үүнээс хойш “I mandu you” буюу “Би чамд хайртай” гэдгийн хошин хэлбэрийг ч гарын энэ дохиогоор илэрхийлэх болжээ.

Үүнээс гадна зарим хүмүүс өөрсдийнхөөрөө “халбага сэрээ ашиглахгүйгээр гараараа хоол идэх”, “чимх давс” зэргээр тайлбарлаж байна. Харин Монголд энэ дүрслэл ямар утга санааг илэрхийлдэг бол?

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-04 202.170.71.154

буддын шашинд чандмань 3 эрдэнэ гэдэг юм байна лээ

Avatar

болор 2020-02-04 88.125.80.192

монголд бол сонгинодох гэсэн утгатай. хээр бэлчээр дээр хонь хариулж байгаа хүүхнийг хормойг н сөхөөд толгой дээр нь гаргаад нэг гараараа баглаад барьчина. хөөрхий хүүхэн яаж ч чадахгүй гар нь гарахгүй юм чинь тийчилж байгаад л янзлуулдаг байсан байгаан. муу туучийнууд аргаа сайн олно шүү

Avatar

Зочин 2020-02-04 66.181.171.26

ацдийшүү гэсэн үг

Avatar

Зочин 2020-02-04 192.82.74.249

Кавказ зүгийн ард түмнүүд, ялангуяа армян гүржүүд энэ дохиог нэн их хэрэглэдэг. "Яг л энэ чинь шүү дээ", "яг л үүнийг чинь л хэлэх гээд байсан юм", "яг л сонсохыг хүссэн зүйлээ сонслоо", "яг л голыг нь оллоо, эсвэл хэллээ" …. гэх мэт утгаар хэрэглэдэг

Avatar

haha 2020-02-04 66.181.165.103

yumnii amin suns, gol utga uchir ntr geed mongol nairuulagch, jujigchid zuragtaar yrihadaa garaa ingedeg

Avatar

Зочин 2020-02-04 192.82.65.76

Бодлоо төвлөрүүл гэсэн санаа

Avatar

соко 2020-02-04 103.50.206.40

маш нарийн зүйлийн тухай ярихдаа хэрэглэдэг биеийн хэл байхаа ккк

Avatar

Зочин 2020-02-04 203.91.114.244

иймхэн жоохныг өгөөч… ккккк

Avatar

Бариад идчэв сугануудаа 2020-02-04 66.181.161.20

Өөгий зээгий буюу өлөн зэлмэн…хаха

Avatar

Зочин 2020-02-04 192.82.74.12

xxa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж