Нэгдүгээр эмнэлэг коронавирусийн халдварын үед 55 ор гаргах боломжтой | News.MN

Нэгдүгээр эмнэлэг коронавирусийн халдварын үед 55 ор гаргах боломжтой

Нэгдүгээр эмнэлэг коронавирусийн халдварын үед 55 ор гаргах боломжтой

Нэгдүгээр эмнэлэг коронавирусийн халдварын үед 55 ор гаргах боломжтой

Коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд эмнэлгийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй. Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэг шинэ коронавирусийн халдварыг тусгаарлах, хэвтэн эмчлүүлэх 40 ор бүхий тасаг, тасагт орж ажиллах эмч, сувилагч, асрагч, тэдний өмсөх нэг удаагийн хувцас хэрэгслийн бэлэн байдлыг хангасан байна. Мөн нэмэлтээр 15 ор гаргах боломжтой гэж  УНТЭ-ийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан мэдээлэв. Тэрбээр “Эмнэлгийн хэмжээнд шинэ коронавирусийн халдвар илэрсэн нөхцөлд хэрхэн ажиллах, хувцас хэрэгслээ өмсөж хэвших, хэрхэн ариутган халдваргүйжүүлэх зэргээр бэлтгэл ханган ажиллаж байна.  Үүнээс сорьц өгсөн сэжигтэй өвчтөнийг тусгаарлах хэсэгт 6, сорьц эерэг гарсан, амьсгалын дутагдалгүй, цусны эргэлт хэвийн өвчтөнд зориулсан 24, амьсгалын дутагдалтай, хүчилтөрөгчийн хэрэгцээтэй өвчтөнд зориулсан 10 ор байна. Нэмэлтээр 15 ор гаргана” гэлээ.

Тус эмнэлэгт өнөөдөр /2020.02.04/ Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээр ахлуулсан баг ажиллаж, шинэ коронавирусийн халдвар гарсан нөхцөлд эмнэлгийн болзошгүй аюулын бэлэн байдлыг хангасан эсэхийг шалгасан юм.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь  үйлчлүүлэгчдэд халдвар тархаахгүйн тулд улаан, шар, ногоон гурван бүсээр ангилан ажиллаж эхэлсэн байна. Тодруулбал, улаан бүс нь тусгаарлах, шар бүс ариутгал халдваргүйжүүлэлт, ногоон бүс халдваргүй гэдгийг илэрхийлэх аж.  Энэ дагуу Амбулатори болон Яаралтай тусламжийн тасгаас сорьц авагдсан шинэ коронавирусийн сэжигтэй өвчтөнийг тусгаарлах хэсэг рүү шилжүүлэхээр эмнэлгийн гадуур тээвэрлэх зураглал гаргажээ. Мөн тусгаарлах хэсгээс амьсгалын дутагдал гүнзгийрсэн, зохиомол амьсгал үргэлжлүүлэх шаардлагатай өвчтнийг  эрчимт эмчилгээний тасгийн тусгаарлах хэсэг рүү шилжүүлэхээр зураглажээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл УНТЭ-ийн бэлэн байдалд сайн үнэлгээ өгч, өндөр бэлэн байдалд ажиллахыг үүрэг болголоо. Мөн тэрбээр “Хэрэв халдварын тохиолдол гарвал нэг өвчтөнтэй харьцахаар 4-5 эмч, сувилагч улаан бүсэд өдөрт таван удаа нэвтрэн ажилладаг. Тэгэхээр нэг удаагийн хувцас хэрэгсэл, ариутгалын бодис маш их хэрэгтэй юм. Одоогоор нэг удаагийн хувцас хэрэгсэл хангалтгүй байгаа учраас Засгийн газарт хандах болно” хэмээв.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-04 66.181.161.56

Saya 300 myangan huntei hotod corona virus orood irvel tegeed balrah yum bnadaa, uls ornuudiig shalgaj bh shig bnadaa. Iim ayultai ued her belen baih, emnelgiin or emch her hurteeltei bh esehees tuhain ulsad amidrahaa shiidmeer yum shig. Engiin ued shalan deeguuree hevtej bdag manaih shig oron hamgiin hurdan ustgagdah yum bnadaa.

Avatar

Umuurchii 2020-02-04 66.181.188.174

Chi uuruu idej sursan huvalz bhaa,chinii idej uuhiig hazaarlaad dyrem jurmaa barichihsan bolohoor chi ingej bichij bj magad te,uuruu l harin neg huvalz yum shig bichij dee,ajlaa gaigyi hiisnee ingej bichij bgaa hyn umnuh yeiinh ni huvalznuudiinh ni neg baihaa

Avatar

zochin 2020-02-04 192.82.72.194

Ulaan avilgalchin nuhur Sarangerliig munguur ugjij 1Remneleg Gemtel 2 g hulgai hiij irgediin emchilgeenees humsalj bgaa novshiin huvalz

Avatar

Зочин 2020-02-04 122.201.21.200

Иш, овоо ш дээ. Далайд дусал нэмэр. Яг аюул нүүрлээд ирэхэд 55 ор хаанаа хүрэхэв дээ. Гэхдээ урьдчилсан бэлтгэл хийж байгаа нь үнэхээр сайшаалтай байнаа. Баярлалаа. ХАРИН энд тэндхийн том заал, танхимыг хэрэгтэй үед ашиглах талаар ЭМЯ, тамгын газар хир санаа тавьж байгаа юм бол доо??? 20000 халдвартай газраас олон тооны Монгол иргэн Хятадаас ирж байгаа ш дээ. Хилээр нэвтрүүлэх ажил 100% шаардлага хангаж байна уу??? Бид албаныхны л "амыг харж байна шүү дээ. Тиймээс мэдээ мэдээлээ цаг тухайд нь өг

Avatar

Zochin 2020-02-04 66.181.188.174

Sain bna,sain darga 1 emnelgiin darga! Said ni ch mergejliin bus gehed mundag yumaa

Avatar

ХУД-ийн ахмад настан Ш.Раднаа 2020-02-04 103.26.195.47

Ахмадууд хөнгөлөлттэй эмээ авах гэж үйлээ үзэх юм.Манайх ХУД-ийн 15-р хорооны айл. Оргил СУПЕРМАКЕТИЙН Моносын аптекаас авдаг юм.Өчигдөр хагас өдөр өрхийн эмнэлэг дээр өнжсөн. Очерлож очерлож кодоо авахын даваан дээр сүлжээ эвдэрлээ гээд явуулсан.Өнөөдөр кодоо аваад аптек дээр очсон чинь эм дууссан гэж байна. Танайх чинь сар бүрийн 5нд өгнө гэсэн шүү дээ. гэсэн чинь энэ сард 1-нээс өгч байгаа учир эм дууслаа гэв.Сарангэрэл мэргэжлийн бус болохоор ажил нь иймэрхүү байна уу даа.

Avatar

Urhiin emch 2020-02-04 66.181.188.174

Hohi chini,yr hyyhdee yvuul. Bygdiig bitgii turuus neh,yniig ni hunguluud ugluu,ajil hiij bgaa ailiin hyyhdyydiig dandaa muuchilna,uuriinh ni hyyhed aygyi bol neg arhichon esvel zahiin naimaachin l bgaa bi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж