МСҮТ-д суралцагчид 200 мянган төгрөгийн тэтгэмж авна | News.MN

МСҮТ-д суралцагчид 200 мянган төгрөгийн тэтгэмж авна

Хуучирсан мэдээ: 2020.02.04-нд нийтлэгдсэн

МСҮТ-д суралцагчид 200 мянган төгрөгийн тэтгэмж авна

МСҮТ-д суралцагчид 200 мянган төгрөгийн тэтгэмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-ийн оюутнуудын тэтгэлгийг 200 мянган төгрөг болгож нэмэх шийдвэр гаргажээ. Оюутнуудын тэтгэлэгт улсын төсвөөс нийт 78 тэрбум төгрөг тусгасан байна.

Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулахдаа “Засгийн газраас ажилгүйдлийг бууруулах зорилгоор МСҮТ-д суралцагчдын тэтгэмжийг хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгасан байсныг өнөөдрийн хурлаар шийдвэрлэлээ. Ингэхдээ МСҮТ-ийн журамд өөрчлөлт оруулж 45 хүртэлх насны иргэд суралцах хугацаандаа тэтгэмж авах бол 65 наснаас дээш иргэд тэтгэмж авахгүй. Өмнө нь 65 наснаас дээш иргэд МСҮТ-д суралцаж тэтгэмж авч байсан явдал нь шударга бус гэж үзсэн. Мөн  ажил олгогчдын захиалгаар зургаан сарын хугацаанд МСҮТ-д суралцах бол тэтгэлэг авна. Нөгөө талаас МСҮТ-д ажиллаж буй мэргэжлийн багш нарын анги зэрэглэлийг шинэчилж, улиралд 15 хувийн урамшуулал олгодог боллоо. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдын тоог  үе шаттайгаар нэмэгдүүлснээр цаашид ажилгүйдэл буурна” гэлээ.

МСҮТ-д суралцагчид нэгдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн 200 мянган төгрөгийн тэтгэмж авч эхэлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-02-04 202.126.88.52

энэ бол их сайн хэрэг монголд дээд сургууль төгсөгчдөөр дүүрээд байна. дээд сургуулиудыг 10 жил хаасан ч дээд мэргэжилтэнгээр дутахгүй. гараараа нийгмийн материал баялага бүтээчид л хэрэгтэй. энэ олон дээд сургууль төгсөгчдын ихэнх нь хар, бор ажил
хийж байгаа нь нууц бишшүүдээ.

Avatar

Зочин 2020-02-04 59.153.115.40

2019 онд 100000 өгнө гэсэн маш цөөхөн удаа өгөөд л энэ 9 сараас нэг ч өгөөгүй. Ер нь ядруудуу л айлын хүүхдүүд ордог, тэтгэмж нь цагтаа буудаггүй болохоор хэцүүхэн л хоол унд муутай явдагдаа

Avatar

Жагай 2020-02-04 202.55.188.87

70 гарчихсан эмгэн бүртгүүлчихээд 100 мянгыг авдагийг болиулсан уу

Avatar

Зочин 2020-02-04 66.181.161.119

45аас 65 насны хооронд яах болоо

Avatar

Unshaad oilgodogguimuu 2020-02-04 103.229.123.126

45-s deesh bol uguhgui l gej baina shde

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж