МСҮТ-д суралцагчид 200 мянган төгрөгийн тэтгэмж авна

Хуучирсан мэдээ: 2020.02.04-нд нийтлэгдсэн

МСҮТ-д суралцагчид 200 мянган төгрөгийн тэтгэмж авна

МСҮТ-д суралцагчид 200 мянган төгрөгийн тэтгэмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-ийн оюутнуудын тэтгэлгийг 200 мянган төгрөг болгож нэмэх шийдвэр гаргажээ. Оюутнуудын тэтгэлэгт улсын төсвөөс нийт 78 тэрбум төгрөг тусгасан байна.

Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулахдаа “Засгийн газраас ажилгүйдлийг бууруулах зорилгоор МСҮТ-д суралцагчдын тэтгэмжийг хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгасан байсныг өнөөдрийн хурлаар шийдвэрлэлээ. Ингэхдээ МСҮТ-ийн журамд өөрчлөлт оруулж 45 хүртэлх насны иргэд суралцах хугацаандаа тэтгэмж авах бол 65 наснаас дээш иргэд тэтгэмж авахгүй. Өмнө нь 65 наснаас дээш иргэд МСҮТ-д суралцаж тэтгэмж авч байсан явдал нь шударга бус гэж үзсэн. Мөн  ажил олгогчдын захиалгаар зургаан сарын хугацаанд МСҮТ-д суралцах бол тэтгэлэг авна. Нөгөө талаас МСҮТ-д ажиллаж буй мэргэжлийн багш нарын анги зэрэглэлийг шинэчилж, улиралд 15 хувийн урамшуулал олгодог боллоо. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдын тоог  үе шаттайгаар нэмэгдүүлснээр цаашид ажилгүйдэл буурна” гэлээ.

МСҮТ-д суралцагчид нэгдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн 200 мянган төгрөгийн тэтгэмж авч эхэлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж