Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон 32 дах удаагийн зуны олимпийн наадам арлын Японы Токио хотын шинэ олимпийн цэнгэлдэх хүрээлэнд ирэх долдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ. Тэгвэл Токио-2020 олимпийн наадмын галт бамбарыг Шинфужи Бөрнер компани өнгөрөгч Ням гаригт/2020.02.02/ олон нийтэд танилцууллаа. Энэ удаагийн 32 дах удаагийн зуны олимпийн наадмын галт бамбарыг Японы үндэсний бэлгэ тэмдэг болсон “сакура” цэцгээс санаа авч бүтээжээ.
Мөн энэхүү галт бамбар нь 1.1 кг гаруй жинтэй, 60 гаруй см урттай, 100 хувь хөнгөн цагаанаар хийгдсэн бөгөөд уг хөнгөн цагааны 30 хувийг 2011 онд болсон Фукушимагийн цөмийн станцийн дэлбэрэлтийн үлдэгдлээс гарган авчээ. Үүнээс гадна тус галт бамбар нь 30 метр секундын хурдтай салхинд болон аадар бороонд тэсвэртэй гэнэ.
Нийт 10 мянган ширхэг хийгдсэн уг галт бамбарыг 10 мянган тамирчид ирэх гуравдугаар сарын 26-нд Фукушимагаас эхлэн 121 хоногийн турш буухиалан авч явсаар долдугаар сарын 24-нд нийслэл Токио хотод хүргэх аж.
Холбоотой мэдээ