Хятадаас ирээд эмчид үзүүлэхээс татгалзсан хүмүүсийг гэмт хэрэгтэнд тооцно

Хуучирсан мэдээ: 2020.02.04-нд нийтлэгдсэн

Хятадаас ирээд эмчид үзүүлэхээс татгалзсан хүмүүсийг гэмт хэрэгтэнд тооцно

Хятадаас ирээд эмчид үзүүлэхээс татгалзсан хүмүүсийг гэмт хэрэгтэнд тооцно

Энэтхэгийн Керала муж коронавирус халдварын гурав дахь тохиолдол бүртгэгдсэнээс хойш эрүүл мэндийн үзлэгээс зугтаж байгаа хүмүүст хатуу арга хэмжээ авч эхэлжээ. Кералагийн эрүүл мэндийн сайд КК Шайлажа энэхүү арга хэмжээгээ олон нийтийг айлгах биш, сэрэмжлүүлэх зорилготой хэмээн тайлбарласан байна. Тэрбээр Энэтхэг улс өвчний дэгдэлтийг тогтоон барих тал дээр хичээнгүйлэн ажиллаж байгаа. Энэ үед эрүүл мэндийн үзлэгээс татгалзсан, зугтсан хүмүүсийг гэмт хэрэгтэн хэмээн үзэж, хуулийн хариуцлага хүлээлгэнэ хэмээжээ. Тэрбээр "Бидний хичээл зүтгэлийг үл үнэлж, зарим иргэд эрүүл мэндийн үзлэгээс татгалзаж байгаа нь маш аюултай. Хэрвээ энэ байдал цаашид үргэлжилбэл бид тэднийг гэмт хэрэг хэмээн үзэх болно. Бид бүгд энэ асуудал дээр хамтарч ажиллах хэрэгтэй байна" хэмээн ярьжээ.

Кералад 2200 гаруй уушгины хатгалгааны шинж тэмдэг илэрсэн иргэнд хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд өөр 84 иргэнийг эмнэлэгт эмчилж байна. Хяналтанд байгаа иргэдийн ихэнх нь сүүлд Хятадаас тусгай хоёр онгоцоор эх оронд нь авчирсан оюутнууд гэнэ. Мөн 3000 оюутан Хятадад үлдсэн аж.

ЭХ СУРВАЛЖ: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж