AFC: Улаанбаатар Сити баг урьдчилсан шатны тоглолтоо Монголд хийхгүй | News.MN

AFC: Улаанбаатар Сити баг урьдчилсан шатны тоглолтоо Монголд хийхгүй

AFC: Улаанбаатар Сити баг урьдчилсан шатны тоглолтоо Монголд хийхгүй

AFC: Улаанбаатар Сити баг урьдчилсан шатны тоглолтоо Монголд хийхгүй

“Мазала хөлбөмбөгийн Үндэсний Дээд Лиг”-ийн 2019 оны аварга Улаанбаатар Сити клуб “AFC CUP – 2020” тэмцээний урьдчилсан шатанд Тайваны “Тайпауэр” багтай учраа тааран тоглохоор сугалаа таарсан. Хуваарь ёсоор хоёр багийн эхний тоглолт Монголын Хөлбөмбөгийн Холбооны ногоон талбайд явагдах байсан ч цуцлагдаж байна.

Учир нь БНХАУ-д гарсан короновирусын тархалт газар авсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн Газар нэгдүгээр сарын 31-ний өдөр хуралдаж гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл БНХАУ-тай хиллэдэг агаар, төмөр зам, авто замын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсын нутаг дэвсгэрээр дамжин ирэх бусад улсын иргэдийг нэвтрүүлэхийг хориглосон. Монгол Улс хилийн хориг тавихдаа “Хятадын бүс нутаг” гэсэн нэрийн дор эх газрын Хятад, Хонг Конг, Макао, Тайванийг багтааж байгаа тухай Тайванийн Хөлбөмбөгийн Холбооны нарийн бичгийн дарга Фан Чин Рен тайлбарлажээ.  Тиймээс Тайпауэр багийн тамирчид Монгол улсын хилээр орж ирэх боломжгүй болсон юм.

Мөн Улаанбаатар Сити клубийн тамирчид ч Тайвань улсад зочлон тоглох боломжгүй. Учир нь Засгийн газрын ээлжит бус тус хуралдаанаар Монгол улсын иргэдийг БНХАУ-д зорчихыг хориглосон билээ.

Азийн Хөлбөмбөгийн Холбоо хоёрдугаар сарын 4-ний өдөр шуурхай хуралдааныг зарласан бөгөөд тус хуралдаанаар “AFC CUP-2020” болон “Азийн Аваргуудын Лиг”-ийн зүүн бүсийн тоглолтуудтай холбоотой асуудлуудаар хэлэлцэхээр болсон байна.

ЭХ СУРВАЛЖ: Mongolian football federation

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж