Сангийн сайд Ч.Хүрэлбаатар НӨАТ-ын буцаан олголтын талаар өнөөдөр 15:50 цагт Засгийн газрын хуралдааны мэдээллийн индэрт тайлбар мэдээлэл өгнө.
Өнгөрсөн долоо хоногт Татварын ерөнхий газар /ТЕГ/-аас НӨАТ-ын буцаан олголтын тайлан мэдээллийг Сангийн яаманд хүргүүлсэн. ТЕГ-аас мэдээлснээр 910 мянган хүн 146 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт авах юм.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар НӨАТ-ын буцаалтыг энэ оны нэгдүгээр улиралд багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ