Филиппинд ухаан алдаж унасан хүн согтуу солонгос иргэн байжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.04-нд нийтлэгдсэн

Филиппинд ухаан алдаж унасан хүн согтуу солонгос иргэн байжээ

Филиппинд ухаан алдаж унасан хүн согтуу солонгос иргэн байжээ

Филлипиний Манила хотын Эрмита дүүрэгт хоёрдугаар сарын 2-нд нэгэн гадаад иргэн учир битүүлгээр ухаан алдаж унасан байдалтай олджээ.

Ухаан алдсан хүнийг харсан нэг хүн зургийг нь авч, түүнийг ухаан алдаж унаад, чичирч байна хэмээн цахим орчинд нийтэлж олон хүнийг айлгаад амжсан байна. Тэрбээр мөн хэд хэдэн эмнэлэг дуудсан ч аль нь ч туслахыг хүсээгүй бөгөөд хэргийн газарт ирсэн цагдаагийнхан болон түргэнийхэн биед нь хүрч чадалгүй, ердөө тойруулан "аюултай" гэх шар тууз татаад явжээ.

Согтуу иргэн сэрээд. гэртээ ирсэн хойноо л өөрийгөө мэдээн дээрээс харсан аж.

Тэр орой Манила хотын Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албанаас уг нийтлэл дээрх ухаан алдаж унасан сэжигтэй гадаад иргэн нь тасарч унасан солонгос иргэн байжээ хэмээн мэдээлсэн байна.

Эрмитагийн цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Ариэль Карамоаны хэлснээр тэрхүү солонгос иргэн цагдаагийн газарт биечлэн ирж, фэйсбүүк дээр өөрийнх нь бичлэг болон зураг коронавирус туссан гэх утгатайгаар тарсан байгаад ихэд гайхаж буйгаа учирлажээ.

Эх сурвалж: gmanenetwork.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
104
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж