Коби Брайантын дурсгалд 1300 гаруй бөмбөг, 350 хос пүүз цугларчээ

Хуучирсан мэдээ: 2020.02.04-нд нийтлэгдсэн

Коби Брайантын дурсгалд 1300 гаруй бөмбөг, 350 хос пүүз цугларчээ

Коби Брайантын дурсгалд 1300 гаруй бөмбөг, 350 хос пүүз цугларчээ

АНУ-ын Лос Анжелес хотын Стэйплс центрийн үүдэнд Коби Брайантын дурсгалыг хүндэтгэн маш олон хүн цугларсан билээ. Орон нутгийн цагаар Даваа гаригаас эхлэн Стэйплс центрийн ойр хавийг цэвэрлэх ажиллагаа эхэлжээ. Уг цэвэрлэгээний хүрээнд тус цэнгэлдэхийн ажилчид 1353 ширхэг сагсан бөмбөгийн бөмбөг, 25 мянган лаа, 5000 гаруй захиа, гарын үсэгтэй цаас, 500 гаруй чихмэл амьтад, 350 хос пүүз, 14 баннер цуглуулсан байна. Мөн 40 ярд талбай бүхий хогийн савыг дүүргэсэн цэцэгсийг цэнгэлдэхийн урд талбайгаас түүжээ.

Стейплс центрийн захирал Ли Зейдмэн твиттерт “Цэвэрлэгээ долоо хоног үргэлжилнэ. Ванесса Брайант бидэнтэй холбоо барьж, “Манай гэр бүл тэнд байгаа зүйлсийг авахыг хүсч байна” гэж хэлсэн. Тиймээс бид тэнд байгаа бүх зүйлсийг ялгах болно. Жишээ нь, футболк, захиа, сагсан бөмбөгийн бөмбөг, чихмэл амьтан, тоглоом гэх мэтээр ангилна. Бид тэдгээрийг тусгай саванд хийгээд гэр бүлд нь хүргэж өгнө" хэмээн жиргэсэн байна.

Коби Брайант болон түүний 13 настай охин Жианна Брайант нар бусад долоон хүний хамтаар нэгдүгээр сарын 27-нд онгоцны ослын улмаас нас барсан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж