Коронавирус дэгдэхээс өмнө хүмүүст анхааруулахыг оролдсон эмчийг сүрдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.04-нд нийтлэгдсэн

Коронавирус дэгдэхээс өмнө хүмүүст анхааруулахыг оролдсон эмчийг сүрдүүлжээ

Коронавирус дэгдэхээс өмнө хүмүүст анхааруулахыг оролдсон эмчийг сүрдүүлжээ

Нэгдүгээр сарын эхээр Ухань хотын эрх баригчид шинэ өвчний талаарх мэдээллийг нууц байлгахыг оролдож байв. Харин нэгэн эмч ойр дотныхондоо халдварын талаар анхааруулахыг оролдоход цагдаа нар түүнийг дуудаж, чимээгүй байхыг тушаасан байна.

Коронавирустай тэмцэж явсан, Ухань хотын төв эмнэлгийн нүдний мэргэшсэн эмч, 34 настай Ли Уэнлиан өөрөө өдгөө өвчтөн болоод хэвтэж буй бөгөөд өөрт тохиолдсон түүхээрээ өвчний тархалтын эхний үед Ухань хотын захиргаа хэрхэн бодит байдлыг нууж байсныг илчилсэн байна.

Ли эмч анх арванхоёрдугаар сард өвчний голомт болох газарт ажиллаж байхдаа эмнэлэгт хүргэгдэж ирсэн долоон өвчтөн САРС-тай төстэй шинж тэмдэг үзүүлж байхыг анзаарчээ. Ийнхүү тэрбээр арванхоёрдугаар сарын 30-нд хамтран ажиллагч нартаа бүлэг чатаар дамжуулан аюулыг сэрэмжлүүлэн, сэргийлэхийн тулд хамгаалалтын хувцсаа зэхэхийг зөвлөсөн байна. Гэвч Ли эмч тухайн үед шинэ нууцлаг өвчин нь үхлийн аюултай новел коронавирус гэдгийг мэдээгүй байж. Түүний ойр дотныхондоо сэрэмжлүүлж хүргэсэн мэдээллийн зураг удалгүй Ли эмчийн нэрийг дараагүй байдлаар цахим орчинд тарсан байна.

Дөрөв хоногийн дараа түүн дээр олон нийтийн аюулгүй байдлын хорооны ажилтнууд ирж худал мэдээлэл тараасан болон олон нийтийг хий айлгасан гэх хоёр бичиг дээр гарын үсэг зуруулжээ. Тийнхүү цагдаа нар Ли эмчид "Цаашид ингэж эсэргүү царайлаад, худлаа ярьж, хууль бус үйлдэл хийгээд яваад байвал төрийн төмөр нударгыг амсуулна" хэмээн сануулсан байна. Цагдаа нар түүнээс гадна өөр долоон хүнд ижил хэргээр сануулга өгчээ.

Нэгдүгээр сарын сүүлээр Ли эмч дээрх бичгийн зургийг олон нийтэд дэлгэхэд засгийн газар уучлал хүсчээ. Гэхдээ уучлал хүсэхэд хэтэрхий оройтсон байж.

Хятадын эрх баригчид нэгдүгээр сарын эхээр вирус зөвхөн амьтнаас хүнд дамждаг хэмээгээд, эмч нарыг хамгаалах зааварчилгаа өгөлгүй ажиллуулж байсан аж. Харин цагдаа нарыг ирээд явснаас ердөө долоо хоногийн дараа Ли эмч нүдний даралттай өвчтөн эмчилж байхдаа өвчтөнөөсөө коронавирусийн халдвар авчээ.

Ли эмч нэгдүгээр сарын 10-нд ханиалгаж эхлээд, дараагийн өдрүүдэд нь өндөр халуурч, эмнэлэгт хэвтсэн байна. Түүнээс хойш 10 хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 20-нд БНХАУ өвчний дэгдэлтийн тухай анх мэдээлжээ. Харин Ли эмчид хэд хэдэн сорил тавьсан ч коронавирус илрэлгүй удсан байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
107
ХарамсалтайХарамсалтай
52
БурууБуруу
22
ГайхмаарГайхмаар
18
ХөөрхөнХөөрхөн
15
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
10
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж