Шинэ төрлийн коронавирусийн халдварын голомт болсон Хятадын Ухань хотод халдвар авсан өвчтнүүдийг тусгаарлах эмнэлэг дутагдалтай байгаа учир спорт заалууд, үзэсгэлэнгийн танхимуудыг түр хугацаанд эмнэлгийн зориулалтаар ашиглаж эхэлжээ.
Энэ маягаар нийт 3400 орчим орыг спорт заалуудад байрлуулаад байгаа ба хөнгөн болон дунд зэргийн зовиуртай өвчтөнүүдийг эдгээр түр эмнэлгүүдэд байршуулан эмчлэх юм байна.
Тус хотод 10 хоногийн дотор барьсан 1000 ортой Хоушеньшан эмнэлэг өнөөдөр /2020.02.04/ анхны өвчтөнүүдээ хүлээн авч байгаа бол хоёр дахь ээлжийн 1600 ортой Лэйшеньшан эмнэлгийг маргааш хүлээлгэн өгөхөөр ажиллаж буй ажээ.
Эх сурвалж: XINHUA
Холбоотой мэдээ