Ахмадуудын насны хишгийг энэ сарын 10-нд олгоно

Хуучирсан мэдээ: 2020.02.04-нд нийтлэгдсэн

Ахмадуудын насны хишгийг энэ сарын 10-нд олгоно

Ахмадуудын насны хишгийг энэ сарын 10-нд олгоно

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяраас ахмадуудад насны хишгийг хоёрдугаар сарын 10-ны дотор багтаж, одонгийн мөнгийг хоёрдугаар сарын 15-ны дотор, хүүхдийн тэтгэмжийг хоёрдугаар сарын 20-нд олгохоор төлөвлөсөн талаар дуулгалаа.


Т.Бадрахбаяр “2020 оны нэгдүгээр сарын 22-нд Засгийн газрын хуралдаанаар халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг шинэчлэн тогтоосон. Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ өмнө нь 174 мянган төгрөг байсныг 188 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Мөн асаргааны тэтгэмжийг сар бүр 76 мянган төгрөгөөр олгодог байсныг 84500 болгож нэмэгдүүлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гэртээ асарч байгаа эцэг эхчүүдэд 114 мянган төгрөг олгож байсан бол 123100 төгрөг болгон тус тус  нэмэгдүүлж, шинэчлэн тогтоосон.

Тухайлбал, одонгийн мөнгө болон насны хишгийг хоёрдугаар сарын 10-нд, бусад халамжийн тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлүүдийг хоёрдугаар сарын 15-нд олгоно. Цалинтай ээж хөтөлбөрийн мөнгийг  хоёрдугаар сарын 18-нд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хоёрдугаар сарын 20-нд олгоно.

Халамжийн мөнгийг нэг өдөр бөөнөөр нь олгож ачаалал үүсгэхгүйгээр шат дараатайгаар цувруулан олгох зохион байгуулалттайгаар ажиллахаар болсон” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж