"Сарьсан багваахайнаас 17 төрлийн вирус хүнд халдах аюултай" | News.MN

"Сарьсан багваахайнаас 17 төрлийн вирус хүнд халдах аюултай"

"Сарьсан багваахайнаас 17 төрлийн вирус хүнд халдах аюултай"

"Сарьсан багваахайнаас 17 төрлийн вирус хүнд халдах аюултай"

Олон хүний амь нас, эрүүл мэндийг үгүй хийж, дэлхийг цочроосон коронавирус анх БНХАУ-ын Ухань хот дахь Хуанань далайн хүнсний захаас үүсчээ. Могой болон сарьсан багваахай зэрэг амьтдаас уг вирус хүнд халдварласан байж болзошгүй гэх таамгийг дэвшүүлээд байгаа юм. Нийгмийн сүлжээнд ч бас шинэ төрлийн коронавирусийг сарьсан багваахайгаас гаралтай гэх мэдээлэл түгэв.

Монголчуудын хувьд шинжлэх ухаанаар батлагдаж нотлогдоогүй, шашны зан үйл, сүсэг бишрэлтэй холбоотойгоор сарьсан багваахайн эд эрхтэн өвчин эмгэгт тустай, далавч нь аз дууддаг гэх мэдээлэл түгж, энэ амьтныг ангуучлахаар уул хадаар хэрэн хэсэх үзэгдэл эрчээ авчээ. Сарьсан багваахай нь байгаль экологид ээлтэй амьтан боловч нөгөө талаараа “вирус тээгч”. Харанхуй чийглэг газарт хүний нүднээс далд амьдардаг энэ амьтныг “агнах”-гүй бол хүмүүст ямар ч аюулгүй. Эсрэгээрээ ашиг сонирхлын зорилгоор сарьсан багваахайгаар “оролдвол”  Эбола, САРС, коронавирус зэрэг аюулт вирусийг хүнд халдаах аюултай.

Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй ч эрсдэл өндөр орны тоонд багтаж байгаа учраас хэн нэгний санамсар болгоомжгүй үйлдлээс болж хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал ч хөндөгдөх эрсдэлтэй. Иймд Монгол Улсад 20 гаруй жил сарьсан багваахай судалж буй МУБИС-ийн Биологийн тэнхимийн эрхлэгч Ж.Ариунболдтой ярилцлаа.

ЭБОЛА, САРС, КОРОНАВИРУС САРЬСАН БАГВААХАЙНААС ХҮНД ХАЛДАХ ЭРСДЭЛТЭЙ 

-Монгол Улсын нэн ховор амьтны жагсаалтад орсон сарьсан багваахайг хууль бусаар агнаснаар вирусийн халдвар авах, цаашлаад хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлтэй юү?

-Сарьсан багваахай нь хөхтөн амьтан юм. Дэлхий дээр 1300 орчим зүйл бий. Ихэнх нь халуун дулаан оронд байдаг. Манай орны хувьд сарьсан багваахайн төрөл зүйлийн тоогоор маш ядуу, одоогоор 20 зүйл тэмдэглэгдсэн. ОХУ-д 70 орчим зүйл, БНХАУ-д 100 гаруй зүйлийн сарьсан багваахай бий. Монголын сарьсан багваахай нь шавжаар хооллодог онцлогтой. БНХАУ-д коронавирус тархсан нь жимсээр хооллодог том биетэй сарьсан багваахайнуудыг хүнсэндээ хэрэглэснээс үүдсэн гэж дэлхий нийтээр таамаглаж байна. Мэдээж тухайн амьтныг хүнсэнд хэрэглэхийн тулд боловсруулалтад оруулах учраас хүний нүдэнд үл үзэгдэх вирус агаарт дэгдсэнийг үгүйсгэхгүй шүү дээ. БНХАУ-д хүнс болоод буй тэдгээр сарьсан багваахайнууд жимсээр хооллодог тул ой модны нөхөн сэргээлтэд чухал ач холбогдолтой. Жимс идэж, үрийг нь ойд тараадаг. Хэдийгээр сарьсан багваахай нь экосистемийн өндөр ач холбогдолтой амьтан боловч хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн Эбола, САРС, коронавирус зэрэг 17 төрлийн вирус хүнд халдах аюултай. САРС ч бас сарьсан багваахайнаас үүдэлтэй байсан. Монгол Улсад сарьсан багваахайг эрж хайх, ангуучласнаар вирус халдахгүй гэсэн баталгаа байхгүй учраас маш аюултай. Ялимгүй зүйлээс болж улс орон, дэлхий нийтийн хэмжээнд яригдах асуудал болж байна шүү дээ. –

-Сарьсан багваахай ихэвчлэн хаана амьдардаг вэ? Нэг хэсэг иргэд үүрийг нь хайж орон нутгаар их явсан. Үүнээс болж янз бүрийн халдвар тархсан байх магадлалтай юу?

-Сарьсан багваахай нь нуугдмал амьдралтай учраас хүний нүдэнд харагдах нь ховор. Ус дагаж амьдардаг, өндөр уулархаг газраас бусад бүхий л газарт амьдарна. Улаанбаатарт ч бас бидний эргэн тойронд байр, орон сууцны дээвэрт байрладаг. Амьдралын онцлогоос шалтгаалан зарим нь өвөлжиж, зарим нь агуйд ичээлж, харанхуй чийглэг газарт амьдардаг тул 200 гаруй төрлийн вирус биедээ тээж явдаг. Мөн 40 гаруй төрлийн шимэгч хорхойг биедээ агуулсан. Дэлхий нийтэд гарч буй халдварт өвчний ихэнх тохиолдол нь сарьсан багваахайтай холбоотой байдаг. Монгол Улсад одоогоор сарьсан багваахайнаас болж халдвар тархсан гэдэг нь одоогоор тогтоогдоогүй. Энэ талаар судалгаа хийгээгүй. Сарьсан багваахайн ичээлж буй чийглэг харанхуй өвөрмөц орчныг нураах, тэнд нэвтэрснээр тухайн орчинд хадгалагдаж буй вирус хүнээс хүнд халдварлах коронавирус шиг аюултай вирус дэгдэхийг үгүйсгэхгүй. Сарьсан багваахайн далавч ямар ч ид шидгүй, амьтны эд эрхтний л нэг хэсэг. Үүр бол огт байдаггүй. Дэлхийн дулааралтай холбоотойгоор мөстлөгийн үед үгүй болсон вирус эргэн сэргэж байгаа нь хүний буруутай үйл ажиллагаатай салшгүй холбоотой.

арьсан багваахай ямар үед аюулгүй, вирус тараадаггүй вэ?

-Хүн төрөлхтөн сарьсан багваахайг оролдох шаардлагагүй. Мэдэхгүй зүйлээрээ л оролдсоноор эцэст нь аюултай вирус дэлхий нийтэд тархаад байна. Сарьсан багваахайг агнах, барих гэж оролдоход хазуулсан тохиолдолд шүлсээр дамжин хүн галзуугаар өвчлөх нь түгээмэл. Мөн сарьсан багваахайн биед буй 42 зүйлийн шимэгч хорхой хүний биед халдах элдэв төрлийн өвчин халдах аюултай. Тиймээс сарьсан багваахайд хүн хүрээгүй үед л аюулгүй, элдэв вирус тархахгүй гэсэн үг. Гэхдээ энэ амьтнаас гадна манай улсад олон төрөл зүйлийн амьтан халдвар тээгч болж байна. Сарьсан багваахай зуны улиралд халуун орноос өөр төрлийн өвчин вирус тээж нүүдэллэн ирдэг бол хаврын улиралд бор гөрөөс, зэрлэг амьтдыг агнаж цусыг нь ууна гэдэг бол шууд бурцлёз, элдэв галзуу өвчин тусах эрсдэлтэй гэлээ.

Сарьсан багваахайнаас гадна манай улсад коронавирусийн халдвар тээгч хэчнээн төрөл зүйлийн амьтан байдаг талаар Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс тодруулахад “САРС, Зика, Эбола, коронавирус зэрэг элдэв төрлийн вирус ихэвчлэн гаднын орнуудаас үүсгэгдэх замаар Монгол Улсад дамжих эрсдэлтэй. Тиймээс биш Монголд ийм төрлийн вирус тээгч амьтан байхгүй. Нарийн судалгааг хэлэх боломжгүй. Тухайлбал, сарьсан багваахайн үүр авна, далавчийг нь өндөр үнээр үнэлж, хүмүүс энэ амьтныг эрж хайх тохиолдол гарсан. Гэхдээ сарьсан багваахайнаас үүдэлтэй галзуу, коронавирус зэрэг халдварт өвчнөөр өвчилсөн тохиолдол гараагүй” гэлээ.

Устаж үгүй болох аюулд нүүрлэсэн сарьсан багваахай өөрт нь дайсагнагчдад хатуухан хариу барьж эхэлсэн нь галзуу болон бусад гоц халдварт өвчний гол дамжуулагч нь болж байна. АНУ, Канад, Австрали, Дани, Финланд, Испани, Швейцарь, Нидерланд зэрэг оронд сарьсан багваахайн гаралтай галзуугийн өвчлөл нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон төдийгүй коронавирус дэлхий дахиныг цочролд оруулж байна. Манай оронд ч ийм аюул нүүрлэж болзошгүй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-04 207.6.112.23

Ekh survaljaa tavij suraach ee!! Medeelele beldej bgaa uhaantai yum bol. Neg saaliin zelen deerees irsen bichig useggui nohor hov jiv yaridag shigee hudlaa yum zohioj bicheed uneheer aimaar, "АНУ, Канад, Австрали, Дани, Финланд, Испани, Швейцарь, Нидерланд зэрэг оронд сарьсан багваахайн гаралтай галзуугийн өвчлөл нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон төдийгүй коронавирус дэлхий дахиныг цочролд оруулж байна' gesniihee eh survaljiig taviach.

Avatar

Зочин 2020-02-04 202.55.188.93

Тэр Batman болгодог вирүсийн тусчих юмсан

Avatar

Зочин-4 2020-02-04 202.179.24.99

ЭЦЭСТ НЬ МОНГОЛЧУУД БАРЖ ИДДЭГГҮЙ МЭРЖ ИДДЭГ. БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙ АН АМЬТНАА ХАЙРЛАДАГ, ЗҮГЭЭР ҮЗМЭР ЗУГАА БАЙДЛААР ХАНДДАГГҮЙ. УГ АМЬТНЫ АМЬДРАХ ОРЧИНГ ҮЛДЭЭЖ ХӨНДДӨГГҮЙ, ИЛҮҮ АРГАДАЖ, ДАСАН ЗОХИЦОЖ ИРСЭН АРД ТҮМЭН ЮМ. ЭНЭ ИХ ИЛҮҮ ДУТУУ ШУНАЛ, ХҮСЭЛ ТАЧААЛАА ДАРАХ ЦАГ ИРСЭН. ХЭДЭН САЯ САЯ ТӨРЛИЙН ВИРҮСҮҮД ИРЭЭДҮЙД ЗАНАЛХИЙЛЭХ БОЛНО. ЗӨВ ОЛЙГОЖ ЗӨВ АМЬДРАХ ЦАГ ИРЖЭЭ. ДЭЛХИЙ ЗӨВХӨН ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ ӨМЧ БИШ ЮМ. ХҮН ТӨРӨЛХТӨН БАЙГАЛЬ ДЭЛХИЙН ӨМНӨ ЮУ Ч БИШ. БУРУУ ЗҮЙЛ ХИЙВЭЛ ХАРИУ ЭНЭ МЭТЭЭР АЯНДАА ИРН

Avatar

Зочин-3 2020-02-04 202.179.24.99

ХҮН ТӨРӨЛХТӨНӨӨС ӨМНӨ ЭНЭ БАКТЕР МИЗРОБ ВИРҮСҮҮД ҮҮССЭН БАЙДАГ. ЭНЭ ДЭЛХИЙ ЗӨВХӨН ХҮН ТӨХӨЛХТӨНИЙ ӨМЧ БИШ.ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ ОРОЛЦООТОЙ ҮҮССЭН ДУЛААРАЛ, ЭКОЛОГИЙН СҮЙРЭЛ ЭРГЭЭД БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙ ХҮН ТӨРӨЛХТӨНИЙГ ЦЭВЭРЛЭЖ ШИЙТГЭЖ БАЙНА. УЧИР НЬ ТЭДНИЙ ҮЙЛДЭЛ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН. ЭНЭ НЬ БАЙГАЛИЙН НКО СИСТЕМИЙГ ЭВДЭЖ БАЙНА. ТҮҮНИЙХЭЭ ХАРИУГ ХҮРТЭЦГЭЭЖ БАЙНА ГЭСЭН ҮГ. ОДОО ХҮН ТӨХӨЛХТӨН ИЛҮҮ УХААЛАН, БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙ АН АМЬТАНТАЙ ЗӨВ ХАРЬЦАХГҮЙ БОЛ ЭНЭ БАЙТУГАЙ ВИРҮСҮҮД ХЭДЭЭ САЯ ТӨРӨЛ ЗҮЙЛЭЭРЭЭ АЮУЛ БОЛН

Avatar

Зочин-2 2020-02-04 202.179.24.99

ЭНЭ БОЛ 2013 ОНЫ 12-Р САРЫН СҮҮЛ ХАВЬД БОЛСОН ҮЙЛ ЯВДАЛ ЮМ. ДАРАА НЬ ОЛОН ХҮН ГЭНЭТ ХАЛУУРААД ӨВДӨЖ НАС БАРЖ ЭХЭЛСЭН. ОРОСЫН АЛДАРТАЙ ВИРУСОЛОГИЧ ЭРДЭМТЭН 1996 ОНЫ ҮЕД ЕВРОПТ ДҮРЬЭН ГАРСАН ЭРДЭМТЭН СҮҮЛД ЭНЭ ӨВЧНИЙГ ОНОШЛОХ ЭМЧЛЭХ АРГА ЗАМЫГ ТОДОРХОЙЛСОН БАЙДАГ. ЭБОЛА НЬ БАНАНА ИДДЭГ САРЬСАН БАГВААХАЙГ ТУХАЙН ОРНЫ ХҮМҮҮС ХҮНСЭНДЭЭ ИХ ХЭРЭГЛЭДЭГ, ХРД ТҮМЭН НЬ ЯДУУРААД ОЙГОО ХЯДАЖ ЭХЭЛСЭН. ЭНЭ НЬ УГ САРЬСАН БАГВААХАЙН ЭПИЗООТИ БУЮУ АМЬДРАХ ОРЧИН НУТАГ ДЭВСГЭРИЙГ НЬ СҮЙТГЭСЭН.

Avatar

Зочин-1 2020-02-04 202.179.24.99

ЖААХАН ХЭТРҮҮЛГЭТЭЙ БИЧИЖ. ТУХАЙН АМЬТНЫ АМЬДРАХ ОРЧИН, ЭПИЗООТИ ГЭЖ ЮМ БАЙДАГ. ЭНЭ НЬ БАЙГАЛИЙН ЗОХИЦОЛ БӨГӨӨД УГ АМЬТАН ХЭВИЙН АМЬДРАХ ОРЧИН НӨХЦӨЛ ГЭСЭН ҮГ. ЭБОЛА АНХ ӨГЛӨӨ НЭРТ ГҮЙДЭГ ТЭТГЭВЭГТ ГАРСАН БИЕИЙН ТАМИРЫН БАГШ ЭБОЛА ГОЛЫН ОЙРОЛЦОО ОЙД ӨГЛӨӨ ГҮЙЖ ИРЭЭД ОРОЙНООС НЬ ХАЛУУРЧ ЭМЧ НАР МАЛЯРИ БУЮУ ХУМХАА ГЭЖ ОНОШЛООД СҮҮЛД НЬ НӨГӨӨ ХҮН НҮХ СҮВТЭЙ БҮХ ГАЗРААС НЬ ЦУС АЛДАЖ НАС БАРСАН БИЛЭЭ.

Avatar

НАМСРАЙ 2020-02-04 103.240.241.110

НОХОЙ110ТӨРЛИЙН ВИРҮС ТЭР ДУНДАА ГАЛЗУУГИЙН ВИРҮС БҮХ НОХОЙНД БАЙДГИЙГ БОДОДХД ХАМААГҮЙ БАГА ЮМ БАЙНА ҮХСЭН БҮХ ХҮН ӨРӨӨНДӨӨ ТЭЖЭЭЖ БАЙСАН НОХОЙНООСОО АВСАН БАЙХ МАГАДЛАЛТАЙ ГЭСЭЭН

Avatar

Tenegt 2020-02-04 207.6.112.23

olon niitiin medeelliin heregsleleer hudlaaa medee taraaval heregt tatah bolson shuu . Bitgii hudlaa yum ooriinhoo tahianii tariaraa bicheed baigaarai/

Avatar

Шашин судлаач 2020-02-04 185.246.211.107

Шашингүй учраас яаж амьдрах юу идэхээ мэдэхгүй байна шүү дэ.гахай гэхэд ой мод цэвэрлэх зориулалттай бүтээгдсэн болохоос хүн идэх ёсгүй хоол.гэтэл идээд яадагчгүй гэж муйхарладаг.бузартана гэж юм байдаг юм шүү

Avatar

Зочин 2020-02-04 64.119.21.205

юу яриад бндаа

Avatar

Шашин судлаач 2020-02-04 185.246.211.107

5:4 ТА НАР ҮХДЛИЙН ЗОВЛОГЫГ ИДЭЖ ЭС БОЛМУЙ.ЦУС, ГАХАЙН МАХ, МӨН АЛЛАХЫН АЛДРААР ДОМНООГҮЙ АЛСАН АЛИВАА АМЬТАН,ЦОХИУЛЖ ҮХСЭН,БООЖ ҮХСЭН,НИСЧ ҮХСЭН, ЭСВЭЛ ХЭРЭВ ОДОО ХЭР НОМЫН ЁСООР АЛЖ БОЛОХУЙЦ БҮЛЭЭН ЦУСТАЙГАА БАЙГАА БУС БОЛ МӨРГҮҮЛСЭН,АРААТАНД УРУУЛСАН МАЛЫН МАХЫГ ИДЭЖ ЭС БОЛМУЙ

Avatar

Зочин 2020-02-04 66.181.182.240

Chaavaas news.mn iim teneg yum bichihee bolij uz, yamar ch medleg bolovsrolgui hunii bichsen yum bna, uamar ch amitan virus hurteed taraaj bolno, ter virusiig bii bolgoj bgaa n hun gej gai, odoo shavijnaas iluu urjij delhii baigali, amitdyg yargalj zovooj bgaa, udahgui delhii daahgui, amitad ch tamluulaad tamluulad idesh uush horyg n diilehgui boloh bii vii

Avatar

Зочин 2020-02-04 66.181.182.240

Jiriin l baigaliin huhtun amitan, hun gej ter dundaa hujaa nar gej yamar buzryn yumnuud bdgiin, delhiin hort havdar

Avatar

Зочин 2020-02-04 66.181.182.240

Sarisan bagvaahaid buruu bhgui, hogiin hyatduud huurhii ene amitnyg hurtel iddeg yum uu, buzryn hun bish yumnuud, saya sayaaraa uheesei

Avatar

Зочин 2020-02-04 103.111.68.3

Манай хэдэн тэнэгүүд нэг хэсэг үүрий нь хайж өндөр үнээр авна энэ тэр гээл солиорч өгсөн биздээ.Ийм л харанхуй бүдүүлэг боловсролгүй ард түмэн дээ манайхан

Avatar

Сэхээтэн 2020-02-04 49.0.144.72

tim shu. nil virus bgaa. muhar susegtnuud neg hesge huduguur haij uul had ongichij yavsan. bolij uz.

Avatar

Зочин 2020-02-04 202.70.33.164

Шал худлаа

Avatar

Зочин 2020-02-04 59.153.84.70

Чи өөрөө худлаа тахиа гахайнаас фермийн ажилтанд h1n1 virus халдаад байхад яагаад Сарьсан багваахайнаас халдаж болохгүй гэж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж