Цагаан дуулга химийн дайралтад бэлдэж байна | News.MN

Цагаан дуулга химийн дайралтад бэлдэж байна

Хуучирсан мэдээ: 2020.02.04-нд нийтлэгдсэн

Цагаан дуулга химийн дайралтад бэлдэж байна

Цагаан дуулга химийн дайралтад бэлдэж байна

Сирийн арми давшихын хэрээр Аль-Кайда болон Цагаан дуулгатай холбоотой цэргүүд Идлиб мужид химийн дайралтад бэлдэж байна хэмээн Оросын эвлэрүүлэн зохицуулах төвөөс мэдээлжээ.

Засгийн газрын эсрэг дайчдын хяналтад байдаг нутаг дэвсгэрийн бие даасан иргэний хамгаалах бүлэглэлийн гишүүд Алеппо хотоос баруун хойш 11 км-т байдаг Марат Ал-Артик хотод ирж буйг эх сурвалжууд харсан байна. Өчигдөр /2020.02.03/ орой ОХУ-ын эвлэрүүлэн зохицуулах төвийн шууд утсанд ирсэн мэдээллээр тэд хорт бодис ашиглан өдөөн хатгалга хийхээр бэлдэж байгаа аж.

Аль-Кайда бүлэглэлийн холбоотон Ал-Нурса гэгдэж буй Хаят Тахрир ал-Шамын цэргүүд, 15 цагаан дуулгатан хотод байгаа гэнэ. Мөн нутгийн хоёр иргэний хэлснээр хоёр машин 400 литр орчим химийн бодис хотод оруулж ирсэн байна. Мөн Хаят Тахрир ал-Шамын цэргүүдийн гэр бүл тэргүүтэй хүүхэд, насанд хүрэгч нийлсэн 200 оршин суугч Идлибээс нүүжээ.

Эвлэрүүлэн зохицуулах төв цэргүүдийг эл гэмт хэргээ зогсоохыг шаардаж, цэргүүдийн мэдэлд байгаа Идлиб рүү цэрэг дайчилсан Туркэд химийн дайралтыг зогсоохын тулд боломжит бүх аргыг хэрэглэхийг даалгасан байна.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-04 182.160.33.213

Наадуулчин гадаадаас санхүүжиж өөрсдөө бүх халдлагаа зохион байгуулдагшд. Одоо хүртэл урьдний хиймийн дайралтуудыг Асадтай холбож чадаагүй байгаашд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж