Өөрийгөө карантинд оруулсан хүмүүст нөхөн төлбөр өгнө

Хуучирсан мэдээ: 2020.02.04-нд нийтлэгдсэн

Өөрийгөө карантинд оруулсан хүмүүст нөхөн төлбөр өгнө

Өөрийгөө карантинд оруулсан хүмүүст нөхөн төлбөр өгнө

Өмнөд Солонгост  коронавирусийн халдварын 16 дахь тохиолдол илэрснээр засгийн газраас иргэдийн ухамсар, хариуцлагад чиглэсэн шинэ арга хэмжээг танилцуулжээ. Тодруулбал, коронавирусийн халдвартай хүнтэй харьцсан иргэд 14 хоногийн хугацаанд өөрийгөө бусдаас тусгаарлан карантин арга хэмжээ авсан бол засгийн газраас нөхөн төлбөр олгохоо мэдэгджээ. Өмнөд Солонгосын засгийн газраас эдгээр иргэдэд амьжиргааны зардал болон ажлаа тасалсны нөхөн олговор олгох ба компаниудад ч нөхөн төлбөр өгөх аж.

Сөүл хотноо өнөөдрөөс /2020.02.04/ эхлэн халдвартай хүнтэй харьцсан иргэд 14 хоногийн турш өөрсдийгөө бусдаас тусгаарлахыг сануулжээ. Хэрэв иргэд өөрийгөө тусгаарлалгүй бусдад өвчин тараавал гурван сая воны торгуулах аж. Өмнө нь Хятадад ажиллаж, амьдарч байгаад ирсэн хүмүүсийг 14 хоногийн турш гэрээсээ гарахгүй, бусадтай харьцахгүй байхыг сануулж байв.

Өмнөд Солонгос нь өнөөдрөөс Хятадын Ухань хот, Хубэй мужаас ирсэн гадаадын иргэдийг хилээр оруулахгүй гэнэ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж