128 зорчигчтой “Boeing 767” онгоц ослын буулт хийжээ | News.MN

128 зорчигчтой “Boeing 767” онгоц ослын буулт хийжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.04-нд нийтлэгдсэн

128 зорчигчтой “Boeing 767” онгоц ослын буулт хийжээ

128 зорчигчтой “Boeing 767” онгоц ослын буулт хийжээ

Канадын агаарын тээврийн “Boeing 767” нисэх онгоц Даваа гаригт /2020.02.03/ Испанийн Мадрид хотноо амжилттай ослын буулт хийж, 128 зорчигчийн амийг аварлаа. Канадын Торонто хот руу “AC837” нислэг хөөрөх үеэр нисэх онгоцны хоёр хөдөлгүүр гэмтэж, дугуй нь задарсан учраас 30 минутын дараа эргэж газардах зөвшөөрөл хүсчээ.

Гэхдээ нисэх онгоцны шатахууныг дуусгахын тулд Мадрид хотын дээгүүр хэдэн цагийн турш эргэлдэж, түгшүүртэй нөхцөл байдал үүсчээ. Энэ үеэр Испанийн Батлан хамгаалах яамнаас “F18” байлдааны онгоцыг илгээж, “Boeing 767” нисэх онгоцыг газардаж чадах эсэхийг нягталсан аж.  Азаар нисэх онгоцыг амжилттай газардуулж, зорчигчдыг аюулгүй нүүлгэн шилжүүлсэн байна.

Одоогоор нисэх онгоцонд яагаад эвдрэл гарсан тухай мэдээлэл гараагүй байна.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж