Лондонгийн төвөөс хоёрдугаар дайны үеийн тэсрээгүй бөмбөг олджээ

Хуучирсан мэдээ: 2020.02.04-нд нийтлэгдсэн

Лондонгийн төвөөс хоёрдугаар дайны үеийн тэсрээгүй бөмбөг олджээ

Лондонгийн төвөөс хоёрдугаар дайны үеийн тэсрээгүй бөмбөг олджээ

Лондон хотын төв хэсэгт дэлхийн хоёрдугаар дайны үеийн тэсрээгүй бөмбөг олдож, цагдаа нар иргэдийг түр нүүлгэн шилжүүлжээ. Сохогийн Дийн гудамжны ойролцоо барилга барихаар ажиллаж байсан ажилчид уг бөмбөгийг олж, Даваа гаригт/2020.02.03/ нутгийн цагаар 13:42-т цагдаад дуудлага өгчээ. Цагдаа нар бөмбөг олдсон газрын ойр хавийн хэд хэдэн барилгаас оршин суугч, ажилтан хүмүүсийг гаргаж, битүүмжилсэн байна.

Олон нийттэй харилцах ажилтан Юмика Вермагийн хэлснээр бөмбөг Сохо зочид буудлын замын эсрэг талд олдсон байна. Тэрбээр "Цагдаа нар бүх байгууллагын ресепшнүүдэд ажилчдаа гаргахыг тушаасан. Гарч ирмэгц таван минутын дотор тэр хэсгийг орхих заавар өгсөн" хэмээн ярьжээ.

Сохо бол Лондон хотын хөл хөдөлгөөн ихтэй, олон тооны ажлын байр, ресторан, уушийн газар бүхий хэсэг билээ. Өмнө нь Лондонд 2015 онд хоёрдугаар дайны үеийн 250 кг аварга бөмбөг мөн олдож байсан гэнэ. Хоёрдугаар дайны үеэр Германы арми Лондонд 12 мянган тонн/метр бөмбөг хаяж 30 мянган иргэдийг хядаж байсан түүхтэй гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж