Энэ жилийн хоёрдугаар сарын 14 буюу Гэгээн хайрын өдөр Баасан гаригт тохиож байна. Мөн сүүлийн үед архи, согтууруулах ундаа хэрэглэгчдийн нас залуужиж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, эрүүлжүүлэгдсэн хүний 60-70 хувийг эмэгтэйчүүд эзэлж буй нь нийгмийн эмзэг, тулгамдсан асуудал болоод байна.
Иймд МЭХ Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран хосуудын баярыг “ХАЙРЫН БААСАН ГАРИГ” буюу архигүй тэмдэглэх уриалга гаргаж байна. Ингэснээр нийгэмд сөрөг хандлага болоод буй Баасан гаригт болон тэмдэглэлт баяраар нийтээрээ архидан согтуурдаг тогтсон хандлагыг өөрчлөх юм.
Бидний уриалгад жүжигчин О.Тэмүүжингийн гэр бүл нэгдлээ. Та ч гэсэн нэгдээрэй.
Холбоотой мэдээ