Хүнд өвчтэй хүүхдүүдийг НҮБ-ын онгоцоор шилжүүлэв | News.MN

Хүнд өвчтэй хүүхдүүдийг НҮБ-ын онгоцоор шилжүүлэв

Хүнд өвчтэй хүүхдүүдийг НҮБ-ын онгоцоор шилжүүлэв

Хүнд өвчтэй хүүхдүүдийг НҮБ-ын онгоцоор шилжүүлэв

Нэгдсэн Үндэсний байгууллагын (НҮБ) тэмдэгтэй нисэх онгоцоор Йемений хүнд өвчтэй хүүхдүүдийг хөрш орнууд руу шилжүүлэн эмнэлэгт хүргэж эхэллээ. НҮБ-аас “авралын нислэг” гэж нэрлэсэн тус хөтөлбөр нь Йемений дайнд хохирч буй олон мянган хүүхдүүдэд туслах зорилготой. Йемений нийслэл Санаа хотоос Даваа гаригт (2020.02.03) хүнд өвчтэй долоон хүүхдийг, гэр бүлийнх нь хамт нисэх онгоцоор зөөвөрлөн Йорданы нийслэл Амман хотод хүргэжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) мэдээлснээр авралын нислэг дахин ирэх хоёрдугаар сарын 4, 5, 7-нд Йордан болон Египет рүү нислэг үйлдэхээр төлөвлөжээ.

Ираны дэмжлэгтэй хоутис босогчид 2014 онд Йемений нийслэл хяналтаа тогтоосноор засгийн газраас  тэдний эсрэг тулалдаж, 2016 оноос Саудын Арабын тэргүүлсэн цэргийн эвсэл хөндлөнгөөс оролцож эхэлснээр дайн дэгдсэн юм. Улмаар Йеменд иргэний тээврийн нислэгийг хориглосон байгаа юм. Дайны улмаас өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш 1000 гаруй хүн амь үрэгдээд байгааг НҮБ мэдээлжээ.

Эх сурвалж: Agence France-Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж