БНХАУ-ын Харбин хотод коронавирусийн халдвартай эмэгтэйгээс эрүүл хүүхэд мэндэлсэн талаар тус хотын эрүүл мэндийн төв мэдээлжээ. Эмэгтэй нэгдүгээр сарын 30-ны өдөр 38 долоо хоногтойдоо гурван килограм жинтэй охинтой болсон байна. Эхийн биеийн байдал нь гэнэт муудаж эхэлсэн тул эмч нар яаралтай кесарево хагалгаагаар төрүүлсэн байна.
Хүүхдийг хоёр ч удаа шинжилгээнд хамруулахад шинжилгээний хариу хоёуланд нь сөрөг буюу халдваргүй гарсан байна. Одоогоор эх, хүүхэд хоёрыг тусгаарлан биеийн байдлыг нь ажиглаж байгаа аж.
Эх сурвалж: CHINADAILY
Холбоотой мэдээ