Хятадын сагсан бөмбөгийн холбоо тоглолтуудаа цуцаллаа

Хуучирсан мэдээ: 2020.02.04-нд нийтлэгдсэн

Хятадын сагсан бөмбөгийн холбоо тоглолтуудаа цуцаллаа

Хятадын сагсан бөмбөгийн холбоо тоглолтуудаа цуцаллаа

CBA буюу Хятадын сагсан бөмбөгийн холбоо эрэгтэй, эмэгтэй лигүүдийнхээ улирлын тоглолтуудыг цуцалж буйгаа зарлалаа. Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлж бүх багийн бэлтгэл цугларалтыг хориглосон тул тус лигийн ихэнх гадаад дасгалжуулагч, тамирчид Хятадыг орхин явжээ. Одоогийн байдлаар улирлын тоглолтууд хэзээ үргэлжлэх талаар шийдвэр гараагүй ч гуравдугаар сард үргэлжилнэ хэмээн таамаглаж байгаа аж. Мөн ажилгүй болсон Хятадын CBA лигийн зарим гадаад тоглогчид Евролигийн багуудад тоглох боломжтой байна. Евролигийн солилцоо наймааны цонх энэ сарын 26-нд албан ёсоор хаагдана.

Одоогийн байдлаар Хятадын лигт Жереми Лин, Лэйнсе Стефенсон, Тай Лавсон, Брэндон Басс, Жэрад Саллинжер зэрэг NBA-ийн хуучны тоглогчид тоглож байсан юм.

Мөн FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос Хятад улсад зохион байгуулагдах байсан Токио-2020 зуны олимпийн наадмын эрх олгох тэмцээнийг Сербийн нийслэл Белград хот руу шилжүүлжээ. Тус холбооны мэдэгдэлд “Хятад улсад түгээмэл тархаад буй коронавирусийн улмаас тамирчид болон багийн гишүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс FIBA-ийн удирдах хорооноос Хятад улсад зохион байгуулагдах тэмцээнийг Белград хот руу шилжүүлэхээр шийдлээ” хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж