ХДХВ-ын вакцины туршилт амжилтгүй боллоо

Хуучирсан мэдээ: 2020.02.04-нд нийтлэгдсэн

ХДХВ-ын вакцины туршилт амжилтгүй боллоо

ХДХВ-ын вакцины туршилт амжилтгүй боллоо

Дархлал хомсдолын вирус (ХДХВ)-аас сэргийлэх вакцины туршилт бүтэлгүйтсэнээр цаашдын ажил нь зогсонги байдалд орлоо. Вакцин бүтээх ажлыг санхүүжүүлж байсан АНУ-ын халдварт өвчин, харшил судлалын үндэсний төв өчигдөр /2020.02.03/ мэдээлснээр Өмнөд Африкт хийж байгаа вакцины судалгааны ажил вакцины туршилтын үр дүнд шинэ вакцин ХДХВ-аас сэргийлж үл чадна гэдгийг харуулснаар урагш муутайхан болсон гэнэ. "ХДХВ-ын вакцин бүтээснээр дэлхийг хамарсан нэгэн тахлыг дарж чадна. Бидний бүтээсэн вакцин энэ үүргийг биелүүлэх байх гэж найдаж байлаа. Харамсалтай нь бидний санаснаар болсонгүй. Гэхдээ судалгаа өөр аргаар цааш үргэлжилж, аюулгүй, нөлөө сайтай вакцин эрэн хайсаар байх болно" хэмээн төвийн захирал Энтони Фаучи хэлжээ.

Шинэ туршилтын вакцин HVTN 702 нэртэй ба Ухамбо гэж хочлогддог гэнэ. Ухамбо вакциныг бүтээх ажил 2016 онд Өмнөд Африк дахь 14 газраас ХДХВ-гүй 5407 сайн дурын ажилтантайгаар эхэлж байжээ. Сайн дурынхан нь бүгд 18-35 буюу нөхөн үржихүйн идэвхтэй насныхан байсан бөгөөд тарилга, эмийн туршилтад орохыг зөвшөөрч гарын үсэг зурцгаасан гэнэ. Гэхдээ дээрх туршилтын вакцин нь цор ганц найдвар байсангүй. Өөр хоёр ч вакцины ажил сүүлийн шатандаа явж байгаа гэнэ. Мөн вакцинаас гадна PrEP гэгдэх ХДХВ-ын эсрэг өдөр бүр уух зориулалттай эм бүтээх ажил амжилттай үргэлжилж байгаа гэнэ.

Мөн олон улсын ХДХВ-ын вакцины нийгэмлэг вакцин бүтээх ажил зогсонги байдалд орсныг "гүн эмгэнэл" хэмээн тодорхойлжээ. Энэхүү нийгэмлэг нь судалгааг санхүүжүүлэгчдийн холбоотон байгууллага бөгөөд судалгааны ажилд оролцогч юм.

ЭХ СУРВАЛЖ: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж