Ч.Ганбатын "Уурга шүүрлээ" бүтээл хүрэл медаль хүртжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.04-нд нийтлэгдсэн

Ч.Ганбатын "Уурга шүүрлээ" бүтээл хүрэл медаль хүртжээ

Ч.Ганбатын "Уурга шүүрлээ" бүтээл хүрэл медаль хүртжээ

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо (AIPS)-ноос зарласан cпортын гэрэл зургийн “Алтан агшин” дэлхийн уралдаанд 125 орны гэрэл зурагчид бүтээлээ 1794 бүтээл өрсөлдсөнөөс Чулуунбаатарын Ганбатын “Уурга шүүрлээ” бүтээл гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль хүртжээ. Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Ганбат 20 гаруй жил гэрэл зурагчнаар ажиллахдаа сүүлийн жилүүдэд спортын гэрэл зургаар дагнаж байгаа юм.

Тайлбар: Ч.Ганбатын

Гэрэл зурагчин Ч.Ганбатын Төв аймгийн сумын наадмаас "олзолсон" Before the catch (Уурга шүүрлээ) бүтээл Хуан Арболеда (Колумб, AFP) хөлгүй тэшүүрчний онцлох агшинг буулгасан "You set the limits" (Чиний тогтоосон хязгаар), Жүан Ү (БНХАУ, Синьхуа) хүнд цохилтод орсон тамирчны нүүрний хувирлыг тусгасан "Chinese boxer Xu Can" (Хятадын боксчин Шюй Цань) гэсэн зургуудтай өрсөлдсөн юм.

Тэрбээр өвөл, зуны олимпийн дөрвөн наадмыг албан ёсны эрхтэйгээр сурвалжилжээ. Ч.Ганбат Монголын гэрэл зурагчдын холбооны “Оны шилдэг гэрэл зураг” уралдааны гран при (2012) болон Тэргүүн байрын шагналыг (2017) хүртэж байсан юм.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж