Коронавирус: Өнөөдрийн байдлаар 5200 иргэн Монголдоо иржээ | News.MN

Коронавирус: Өнөөдрийн байдлаар 5200 иргэн Монголдоо иржээ

Хуучирсан мэдээ: 2020.02.04-нд нийтлэгдсэн

Коронавирус: Өнөөдрийн байдлаар 5200 иргэн Монголдоо иржээ

Коронавирус: Өнөөдрийн байдлаар 5200 иргэн Монголдоо иржээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.02.04/ шинэ төрлийн коронавирусийн талаар цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд сүүлийн 24 цагийн байдлаар шинээр нэмж халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм. ДЭМБ-аас хувийн хамгаалах хэрэгслийг улс орнуудад тарааж байгаа бөгөөд Манай улсад ирэх долоо хоногт ирүүлэх юм.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗРЫН ДАРГА Л.МӨНХТҮШИГ:

-Гадаад харилцааны яам чиг үүргийн хүрээнд хилийн чанадад байгаа монголчуудынхаа эрүүл аюулгүй байдал, эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байна. Дан ганц БНХАУ-д бус дэлхийн олон улс оронд амьдарч байгаа монголчууддаа мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг бүх Элчин сайдын яамдад хүргээд байна. Бид эхний байдлаар 31 оюутнаа эх орондоо авчраад байгаа. Өнөөдрийн байдлаар БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаа эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг татан авчрахаар ажиллаж байна. БНХАУ-ын хил нээгдснээс хойш өнөөдрийг хүртэл 5200 иргэн Монголдоо орж ирээд байна. Мөн Эрээн хотоос 150 иргэн улсдаа ирэх хүсэлт өгсний дагуу яг одоо  хил нэвтрэх ажил үргэлжилж байна. Цаашид иргэдийг авто замаар иргэдийг нэвтрүүлэх ажил хоёрдугаар сарын 3-аас, төмөр зам, агаарын тээврээр нэвтрүүлэх ажил цаашид үргэлжилнэ. Цаашид халдвар тархаж байгаа бүс нутагт амьдарч байгаа иргэдээ хамгаалах чиглэлээр арга хэмжээ авах ажил үргэлжилнэ. Мөн гадаадад байгаа иргэдийн зүгээс тухайн улсад суугаа Элчин сайд нартайгаа холбоотой байхыг сануулж байна. Нэгдүгээр сарын 31-ны өдөр Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу хил хэсэгчлэн хаасантай холбоотой хилийн хориг, хязгаарлалттай холбоотойгоор манай иргэдэд нөлөөлөх, нөлөөлж болох эрсдэл учирч болзошгүй учраас иргэдэд мэдээлэл түгээж ажиллаж байна.

МХЕГ-ЫН ЭРҮҮЛ АХУЙ ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ХЯНАЛТЫН УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ Т.ТӨМӨРБААТАР:

-Хилээр нэвтэрч буй иргэдээс нийт 64 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэн, шаардлагатай арга хэмжээ авсан. Манайх 14 хилийн боомтоор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд таван боомтын хилийг түр хугацаагаар хаасан байгаа. Бид хоёрдугаар сарын 5-н хүртэл иргэдийг хилийн боомтоор нэвтрүүлэх ажил үргэлжилж байна. Зорчигчийн гар тээшинд далайн гаралтай бүтээгдэхүүн, боловсруулаагүй хүнсний бүтээгдэхүүнд мөн хяналт тавьж зарим хэрэгслийг буцаах, устгах ажлыг хийлээ. Бусад далайн гаралтай бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүнд ямар хяналт тавих талаар хамтарсан эрсдэлийн үнэлгээ хийхээр саналаа хүргүүлээд байна. Иргэд гар тээшиндээ боловсруулаагүй хүнсний бүтээгдэхүүн нэвтрүүлэхгүй байхыг анхааруулж байна. Хилээр орж ирж байгаа бүх бараа, бүтээгдэхүүнд хийж байгаа.

Гадаад харилцааны яамны мэдээлснээр өчигдрийн байдлаар Эрээн хотод Монгол Улсын 313 иргэн бүртгэгджээ. Тэдний 70 хувь нь бараа импортын тээвэр эрхэлдэг жолооч нар юм байна. Харин 150 иргэн эх орондоо буцах хүсэлтээ ирүүлсний дагуу шилжүүлэн авчрах ажиллагааг зохион байгуулах ажиллагааг эхлүүлжээ. Эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ авто замын боомтоор маргааш хүртэл хүлээн авах юм байна. Мөн Эрээн хотоос ирж буй иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлах шаардлагагүй гэж үзэж байгаа юм. Учир нь, БНХАУ-ын голомтот бүсээс бусад бүсээс хилээр нэвтэрч буй иргэдэд эмчийн нарийн үзлэг хийх, хяналт тавьж байгаа аж.

Хил хамгаалах ерөнхий газрын мэдээлснээр Эрээн хотоос эх орондоо ирж буй иргэдийг хүлээн авах ажил маргааш хүртэл үргэлжилнэ. Эрээн хотоос ирж буй иргэдийг тусгай зориулалтын автобусаар тээвэрлэж, Замын-Үүд боомтын мэргэжлийн хяналтын улсын албанаас үзлэг хийж, эрүүл мэндийн нарийвчилсан үзлэг, асуумж судалгааг авах юм байна. Хэрэв сэжигтэй тохиолдол илэрвэл аймаг сумын Эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэхээр болжээ. Тус газраас өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд Замын-Үүд хилийн боомт болон Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудал эрсдэлтэй бүсэд багтсан тул хяналтыг илүү чангаруулж, зорчигчдын эрүүл мэндийг хянаж байгаа юм байна. Хэрэв сэжигтэй тохиолдол илэрсэн бол яаралтай эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгч байгаа аж.

Харин ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Япон улсаас өгсөн 200 оношлуурын 100 нь үлдсэн. Дараа долоо хоногт 4000 оношлуур нэмэгдэж ирнэ.  Коронавирусийн халвдвар авч нас барсан хүмүүсийн ихэнх нь өндөр настай, суурь өвчтэй байсан. Ухань хотоос ирсэн 31 оюутнаа шинжилсэн. Хятадын талаас ч шинжлээд, бичгээ өгсөн. Оюутнуудыг авчирсан багийг бид хянаж байгаа. 14 хоног болгоод, дахин шинжилж баталгаажуулна" гэдгийг хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Тооцоо 2020-02-04 66.181.191.20

Дифференциал тэгшитгэл анхны утгаас хамаарч бүх хувь заяа нь асар их өөр байдаг. Халдвар гэдэг бол дифференциал тэгшитгэлээр бодогдоно. Манай төр засгийн анхны гаргасан буруу шийдвэрээс болж цаашид хохирол нэмэгдэх хувь заяа хүлээж байгааг маш сайн ойлгох хэрэгтэй. Магад хятадын зарим мужууд манайхаас илүү ухаалаг шийдвэр анх гаргасан тул илүү бага хохиролоор давахыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл монголчууд хятадад байх нь илүү аюулгүй хувь заяатай байжээ. Үүнийг та бүхэн зөвөөр ойлгож хүлээн ав.

Avatar

Зочин 2020-02-04 66.181.191.20

Хаана, хэзээ хэрхэн халдварын байдал яаж өөрчлөгдөхийг хэлхэд бэрх. Гэхдээ ухаалаг зөв шийдвэр гаргаж байгаа газар эрсдэл бага байна.

Avatar

Zochin 2020-02-04 150.129.143.161

1 orood irvel mash hurdan tarhah bhdaa. Nastai humuusees gadna uushig muutai humuus geheer buh tamhi tatagchid , suuliin 10 hil hotod amidarsan hotiinhon bugd uushig muutai bolson bolhoor buh hund uhliin ayul numruh yum bnadaa.

Avatar

Зочин 2020-02-04 202.131.245.243

АНУ-ын худалдааны сайд Уилбур Россын хэлснээр 213 хүний аминд хүрч, бараг 10 мянган хүн өвчлүүлээд байгаа шинэ өвчний дэгдэлт АНУ-ын эдийн засагт өндөр ашигтай гэнэ. Тэрбээр "Миний бодлоор шинэ өвчний дэгдэлт нь Умард Америк, зарим талаар Мексикт ажлын байр ихээр нэмэгдүүлэх болно" хэмээн Fox News-д ярилцлага өгчээ.

Avatar

Зочин 2020-02-04 122.201.21.200

Хятад улсаас эх орондоо эргэн ирж байгаа хүмүүсийн тоо улам нэмэгдсээр. Эндээ тогтмол амьдарч байсан хүмүүсийн айдас "цаагуураа" улам нэмэгдсээр. Юманд учир, суманд занги" гэж хэлдэг дээ. Иргэдээ авч ирж амт нас, эрүүл мэндийг нь хамгаалж бололгүй яахав. Хэлэх гэсэн юм маань гэвэл Улсын өмнө үүрэг хүлээсэн албаны хүмүүс нь ч, ирж буй иргэд нь ч аль аль нь өндөр хариуцлага, ухамсартай байгаасай л гэж хэлэх байна. Хяналт шалгалтаа нягт нарийн сайн хий, хувь хүмүүс хариуцлга, үүргээ өндөржүүл.

Avatar

Зочин 2020-02-04 203.91.115.56

Дараагийн удаа бээжин, шанхай гээд хөл хорио гарвал монголчуудыг авна гээд онгоц нисгэж болохгүй шүү. Короновирус орж ирнэ. Анхнаасаа үхань хотоос 32 хүн авч ирэх ёсгүй байсан юм. Дараагийн удаа бээжингийн монгол, шанхайн монгол гээд яваад байх юм бол татвар төлөгч нарын мөнгөөр вирус худалдаж авч байгаа мэт нөхцөл үүснэ шүү. Хэрвээ ингэх аваас ерөнхий сайд ажлаа өгч огцорно шүү.

Avatar

Зочин 2020-02-04 202.126.88.204

Юу хуцаад байгаан бэ? Ном уншиж, эрдэм сураач. Улс иргэнээ асарч халамжлах үүрэгтэй. Аль Америк тивд байсан ч Төр иргэнээ авчирах үүргэтэй. Хэрэв ингэх аваас ерөнхий сайд ахин сайдын суудалдаа хэдэн ч жил сууж болно. Ок?

Avatar

Зочин 2020-02-04 203.91.115.56

Чиний эргэн тойронд амьдарч байгаа Монголын газар дээр зогсож байгаа Монголчууд нас бараад эхлэхээр улс төрчид юу болохыг ойлгохгүй байна гэж үү? Хэрвээ тийм юм ойлгохгүй байгаа бол харамсалтай.

Avatar

Зочин 2020-02-04 66.181.160.63

bugd virustai doxtoi er em bie unelegch nar irsen biz

Avatar

zochin 2020-02-04 150.129.142.168

AYULTAY GEED BAYKHAD UKHSENEE KHIIJ YAWAAAD BAYDAG ORKUUD WE? INGEED L ZUUGUUD BAYKH UU? TUR ZASAG IKH GENEN KHAYNGA AJILLAJ BAYNA DAA

Avatar

Зочин 2020-02-04 202.21.113.82

Хятадад хувийн болон сургалтын ажлаар түр оршин суугч монгол хүмүүс зөндөө байдаг юм шүү дээ, тэд хүнд аюултай байгаа болохоор нутагтаа харих хүсэлт тавиад, тэд нарыг авчирах, хилээр нэвтрүүлэх ажиллагаа зхион байгуулж байгаа юм.

Avatar

Зочин 2020-02-04 66.181.191.20

Дээрх сэтгэгдлийг хар.

Avatar

Зочин 2020-02-04 203.91.115.56

Монгол улс вирусын халдвар дэгдэх нь зүгээр цаг хугацааны асуудал болжээ. Энэ засгийн газар, ерөнхий сайд огцорч өгөх нь үлдлээ. Хүрэлсүхийн улс төрийн замнал дууссан. Үүнээс болж хэдэн арван мянган хүн өвдөж,нас барна.

Avatar

Зочин 2020-02-04 203.91.115.56

Үханиас 32 хүн онгоцоор авч ирсэн явдал бол халдварт өвчний хорио тогтоосон бүсээс хууль зөрчиж халдвар тээгч авч ирсэн гэдэг зүйлээр Хүрэлсүх шоронд суух эсэх нь Монголд энэ вирусээр хэдэн хүн нас барахаас хамаарах болчихлоо.

Avatar

zochin 2020-02-04 150.129.142.168

ayultay geed baykhad tiishee ukhsenee khiij yawaad baydag orkuud we , KHYANALT MUU IKH GENEN AJILLAJ BAYNA DAA , TUR ZASAG

Avatar

Зочин 2020-02-04 120.142.60.9

Монголчууд хятадтай холилдоод дуусч байгаан байна доо юун солонгос америк вэ ажлын байргүй хятадад ийм их хүн амьдардаг байна хэрвээ хятадад цалин өндөр ажлын байр элбэг болчихвол бүгд нүүчих юм биш үү

Avatar

зочин 2020-02-04 202.21.120.66

Сэтгүүлч нэртэй бантан бичигчээ энийг чинь түмэн олон уншина гэдгийг бодоод бичсэн зүйлээ эргэж уншиж үзээд алдаа байвал засаад тэгээд олонд тавьж байгаачээ. Энд чинь үг үсгийн алдаа найруулга утга зүй гэж авах юм байхгүй бага ангийн хүүхдийн зохион бичлэг дайны л юм болсон байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж