Коронавирус: Өнөөдрийн байдлаар 5200 иргэн Монголдоо иржээ

Хуучирсан мэдээ: 2020.02.04-нд нийтлэгдсэн

Коронавирус: Өнөөдрийн байдлаар 5200 иргэн Монголдоо иржээ

Коронавирус: Өнөөдрийн байдлаар 5200 иргэн Монголдоо иржээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.02.04/ шинэ төрлийн коронавирусийн талаар цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд сүүлийн 24 цагийн байдлаар шинээр нэмж халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм. ДЭМБ-аас хувийн хамгаалах хэрэгслийг улс орнуудад тарааж байгаа бөгөөд Манай улсад ирэх долоо хоногт ирүүлэх юм.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗРЫН ДАРГА Л.МӨНХТҮШИГ:

-Гадаад харилцааны яам чиг үүргийн хүрээнд хилийн чанадад байгаа монголчуудынхаа эрүүл аюулгүй байдал, эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байна. Дан ганц БНХАУ-д бус дэлхийн олон улс оронд амьдарч байгаа монголчууддаа мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг бүх Элчин сайдын яамдад хүргээд байна. Бид эхний байдлаар 31 оюутнаа эх орондоо авчраад байгаа. Өнөөдрийн байдлаар БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаа эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг татан авчрахаар ажиллаж байна. БНХАУ-ын хил нээгдснээс хойш өнөөдрийг хүртэл 5200 иргэн Монголдоо орж ирээд байна. Мөн Эрээн хотоос 150 иргэн улсдаа ирэх хүсэлт өгсний дагуу яг одоо  хил нэвтрэх ажил үргэлжилж байна. Цаашид иргэдийг авто замаар иргэдийг нэвтрүүлэх ажил хоёрдугаар сарын 3-аас, төмөр зам, агаарын тээврээр нэвтрүүлэх ажил цаашид үргэлжилнэ. Цаашид халдвар тархаж байгаа бүс нутагт амьдарч байгаа иргэдээ хамгаалах чиглэлээр арга хэмжээ авах ажил үргэлжилнэ. Мөн гадаадад байгаа иргэдийн зүгээс тухайн улсад суугаа Элчин сайд нартайгаа холбоотой байхыг сануулж байна. Нэгдүгээр сарын 31-ны өдөр Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу хил хэсэгчлэн хаасантай холбоотой хилийн хориг, хязгаарлалттай холбоотойгоор манай иргэдэд нөлөөлөх, нөлөөлж болох эрсдэл учирч болзошгүй учраас иргэдэд мэдээлэл түгээж ажиллаж байна.

МХЕГ-ЫН ЭРҮҮЛ АХУЙ ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ХЯНАЛТЫН УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ Т.ТӨМӨРБААТАР:

-Хилээр нэвтэрч буй иргэдээс нийт 64 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэн, шаардлагатай арга хэмжээ авсан. Манайх 14 хилийн боомтоор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд таван боомтын хилийг түр хугацаагаар хаасан байгаа. Бид хоёрдугаар сарын 5-н хүртэл иргэдийг хилийн боомтоор нэвтрүүлэх ажил үргэлжилж байна. Зорчигчийн гар тээшинд далайн гаралтай бүтээгдэхүүн, боловсруулаагүй хүнсний бүтээгдэхүүнд мөн хяналт тавьж зарим хэрэгслийг буцаах, устгах ажлыг хийлээ. Бусад далайн гаралтай бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүнд ямар хяналт тавих талаар хамтарсан эрсдэлийн үнэлгээ хийхээр саналаа хүргүүлээд байна. Иргэд гар тээшиндээ боловсруулаагүй хүнсний бүтээгдэхүүн нэвтрүүлэхгүй байхыг анхааруулж байна. Хилээр орж ирж байгаа бүх бараа, бүтээгдэхүүнд хийж байгаа.

Гадаад харилцааны яамны мэдээлснээр өчигдрийн байдлаар Эрээн хотод Монгол Улсын 313 иргэн бүртгэгджээ. Тэдний 70 хувь нь бараа импортын тээвэр эрхэлдэг жолооч нар юм байна. Харин 150 иргэн эх орондоо буцах хүсэлтээ ирүүлсний дагуу шилжүүлэн авчрах ажиллагааг зохион байгуулах ажиллагааг эхлүүлжээ. Эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ авто замын боомтоор маргааш хүртэл хүлээн авах юм байна. Мөн Эрээн хотоос ирж буй иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлах шаардлагагүй гэж үзэж байгаа юм. Учир нь, БНХАУ-ын голомтот бүсээс бусад бүсээс хилээр нэвтэрч буй иргэдэд эмчийн нарийн үзлэг хийх, хяналт тавьж байгаа аж.

Хил хамгаалах ерөнхий газрын мэдээлснээр Эрээн хотоос эх орондоо ирж буй иргэдийг хүлээн авах ажил маргааш хүртэл үргэлжилнэ. Эрээн хотоос ирж буй иргэдийг тусгай зориулалтын автобусаар тээвэрлэж, Замын-Үүд боомтын мэргэжлийн хяналтын улсын албанаас үзлэг хийж, эрүүл мэндийн нарийвчилсан үзлэг, асуумж судалгааг авах юм байна. Хэрэв сэжигтэй тохиолдол илэрвэл аймаг сумын Эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэхээр болжээ. Тус газраас өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд Замын-Үүд хилийн боомт болон Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудал эрсдэлтэй бүсэд багтсан тул хяналтыг илүү чангаруулж, зорчигчдын эрүүл мэндийг хянаж байгаа юм байна. Хэрэв сэжигтэй тохиолдол илэрсэн бол яаралтай эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгч байгаа аж.

Харин ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Япон улсаас өгсөн 200 оношлуурын 100 нь үлдсэн. Дараа долоо хоногт 4000 оношлуур нэмэгдэж ирнэ.  Коронавирусийн халвдвар авч нас барсан хүмүүсийн ихэнх нь өндөр настай, суурь өвчтэй байсан. Ухань хотоос ирсэн 31 оюутнаа шинжилсэн. Хятадын талаас ч шинжлээд, бичгээ өгсөн. Оюутнуудыг авчирсан багийг бид хянаж байгаа. 14 хоног болгоод, дахин шинжилж баталгаажуулна" гэдгийг хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж