К.Роналдо Италийн лигт 9 тоглолт дараалан гоол оруулав

Хуучирсан мэдээ: 2020.02.04-нд нийтлэгдсэн

К.Роналдо Италийн лигт 9 тоглолт дараалан гоол оруулав

К.Роналдо Италийн лигт 9 тоглолт дараалан гоол оруулав

Италийн хөлбөмбөгийн Сери-А лигийн 22-р тойргийн хүрээнд лигийн хүснэгтийг тэргүүлэгч Ювентус клуб өөрсдийн “Allianz” цэнгэлдэх хүрээлэндээ Фиорентина клубыг хүлээн авч тоглон 3-0 харьцаатай хожсон. Тус тоглолтонд ялалт байгуулснаар Ювентус клуб 54 оноотой болж хүснэгтийн тэргүүллээ хадгалж үлдсэн.

Тус тоглолтонд Португал довтлогч К.Роналдо хоёр гоолыг 11 метрийн цохилтоор оруулж энэ улирлын 19 дэх гоолоо өөрийн нэр дээрээ бүртгүүлснээс гадна Сери-А лигийн хүрээнд сүүлийн 9 тоглолт дараалан гоол оруулсан байна. Италийн Сери-А лигт хамгийн сүүлд 2005 оны арванхоёрдугаар сард Ювентус клубын довтлогч асан Д.Трезеге 9 тоглолт дараалан өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулж байсан бол 15 жилийн дараа энэ амжилтыг К.Роналдо давтлаа.

К.Роналдогийн 9 тоглолт дараалан оруулсан гоолууд:

  1. Сассуоло – 1 /пен/
  2. Лацио – 1
  3. Удинезе – 2
  4. Сампдориа – 1
  5. Калиари – 2 /1 пен/
  6. Рома – 1 /пен/
  7. Парма – 2
  8. Наполи – 1
  9. Фиорентина – 2 /пен/

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж