Эрээнд байгаа 300 гаруй иргэнийг дөрвөн автобусаар авчирна | News.MN

Эрээнд байгаа 300 гаруй иргэнийг дөрвөн автобусаар авчирна

Эрээнд байгаа 300 гаруй иргэнийг дөрвөн автобусаар авчирна

Эрээнд байгаа 300 гаруй иргэнийг дөрвөн автобусаар авчирна

Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхийн 27 улсад тархсантай холбоотойгоор Монгол Улс Хятадад байгаа иргэдээ эх орондоо татаж авч байгаа билээ. БНХАУ-ын Эрээн хотоос 300 гаруй монгол иргэнээ эх орондоо авчрахаар өнөөдөр /2020.02.04/ өглөө эрт дөрвөн автобус хөдөлжээ. Иргэдийг авчрах ажлыг Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар болон Хил хамгаалах ерөнхий газар хамран ажиллаж байна. Улаанбаатарт хэдэн цагт ирэхийг нууцалж байгаа бөгөөд нийслэлд ирэнгүүт нь Халдварт судлалын үндэсний төвд тусгаарлан эмчийн үзлэг шинжилгээ хийх юм.

Эргэн сануулахад, шинэ төрлийн коронавирусийн халдварын голомт болсон Ухань хотод сурч байсан Монголын 31 оюутныг өнгөрөгч амралтын өдөр МИАТ-ийн тусгай үүргийн онгоцоор авчирсан юм. Тэдгээр оюутны шинжилгээний хариу хоёрдугаар сарын 2-ны 17.00 цагт гарсан бөгөөд коронавирусийн халдвар илрээгүй байна. Цаашид биеийн байдлыг хянаж, эмчийн үзлэг оруулж, дүрэм ёсоор 14 хоног хяналтад байлгаж байгаад, эмнэлгээс гаргах аж. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

уншигя 2020-02-04 66.181.169.116

эрээнээс авчирсэн хүмүүсээ бас 14 онуулаарай. хилээр орж ирж байгаа хүмүүс чинь халуураагүй ч гэсэн халдвартай ч юм билүү яагаад шууд оруулаад байна вэ тэнд нь ядаж 10 хонг тусгаарлаад оруулаачээ

Avatar

Зочин 2020-02-04 66.181.161.119

Яах гээд доншуучлаад явдаг хар илжигнүүд вэ. Авч ирэх тусгаарлах шинжилгээ хиых гээд л бѳѳн зардал гарна. Эрээний хог түүсэн наймаачдаар ѳѳрсдѳѳр нь бүх зардлыг нь тѳлүүл..

Avatar

иргэн 2020-02-04 202.179.25.195

ийм олон эрсдэлтэй хүүнийг нийслэлд авчирах нь буруу

Avatar

ХЭХЭ 2020-02-04 103.57.92.135

тэднээр үхснээ хийх гээ вэ бие үнэлэгч есөн шид нь бүрдсэн новшнууд байгаа ш дээ

Avatar

zochin 2020-02-04 150.129.142.168

KHILEE KHAASAN GECHIKHEED YU WE? YUGAA KHIIGEED TIISHEE YAWAAD BAYDAG ORKUUD WE?

Avatar

Зочин 2020-02-04 202.131.231.222

ВАГОНООР Л АВЧРААЧ ДЭЭ ЮУН ИЛҮҮ ЗАРДАЛ ВЭ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж