Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхийн 27 улсад тархсантай холбоотойгоор Монгол Улс Хятадад байгаа иргэдээ эх орондоо татаж авч байгаа билээ. БНХАУ-ын Эрээн хотоос 300 гаруй монгол иргэнээ эх орондоо авчрахаар өнөөдөр /2020.02.04/ өглөө эрт дөрвөн автобус хөдөлжээ. Иргэдийг авчрах ажлыг Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар болон Хил хамгаалах ерөнхий газар хамран ажиллаж байна. Улаанбаатарт хэдэн цагт ирэхийг нууцалж байгаа бөгөөд нийслэлд ирэнгүүт нь Халдварт судлалын үндэсний төвд тусгаарлан эмчийн үзлэг шинжилгээ хийх юм.
Эргэн сануулахад, шинэ төрлийн коронавирусийн халдварын голомт болсон Ухань хотод сурч байсан Монголын 31 оюутныг өнгөрөгч амралтын өдөр МИАТ-ийн тусгай үүргийн онгоцоор авчирсан юм. Тэдгээр оюутны шинжилгээний хариу хоёрдугаар сарын 2-ны 17.00 цагт гарсан бөгөөд коронавирусийн халдвар илрээгүй байна. Цаашид биеийн байдлыг хянаж, эмчийн үзлэг оруулж, дүрэм ёсоор 14 хоног хяналтад байлгаж байгаад, эмнэлгээс гаргах аж.
Э.БУРАМ